Нийгмийн

О.Батнайрамдал: Дизель түлшний үнэ есөн сард дахин буурах магадлалтай байна

Одоогоос хоёр өдрийн өмнө буюу наймдугаар сарын 20-ны өдөр УУХҮ-ийн сайд Г.Ёндон АИ95 автобензин болон дизель түлшний үнийг 300 төгрөгөөр буурна хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл энэ мэдэгдлийн дагуу шатахууны үнэ буурч дизель түлш 3730-3890 төгрөгийн үнээр худалдалагдаж байна. Үүнтэй холбоотойгоор УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал тодруулга, мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ, "Дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор Монголд ч гэсэн АИ95 болон дизель түлшний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр буураад байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр түхий газрын тосны үнэ сар бүр өсөх үзүүлэлттэй байсан бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашралтай холбоотойгоор анх удаа буюу сүүлийн сар уналттай ажиглагдсан байгаа. Түлшний үнэ түүхэн үедээ 135 долларт хүрч байсан бол өчигдрийн байдлаар 96 доллар болж буурсан үзүүлэлттэй байна.

Харин АИ92 өргөн хэрэглээний авто бензиний хувьд ОХУ-ын Роснефть компанитай хийсэн хэлцлийн дагуу он дуустал бид ОХУ-аас нэг тонн бензинийг 830 доллараар авч байгаа. Үүний хүрээнд 2390 гэсэн үнэ өөрчлөгдөөгүй хэвээр байгаа. Энэ үнийг он дуустал тогтвортой барина гэсэн хүлээлттэй байна. Цаашид буюу дараа сард газрын тосны үнэ 100 доллараас доогуур хэлбэлзсэн байдалтай хэвээр байвал одоогийн энэ үнэ ч буурах боломжтой гэсэн хүлээлт мөн байна. Хэдэн төгрөгөөр буурах нь тухай үедээ тодорхой болох байх" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button