Үс засуулбал өлзийтэй сайн

БИЛГИЙН ТООЛЛЫН 27 2022.08.24 / ЛХАГВА ГАРАГ
ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН НЭГ ЦАГААН ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР
Аргын тооллын 8 сарын 24, Буд гараг. Билгийн тооллын давхарласан 27, Өглөгт охин одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 59 минутад мандан, 19 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.