УЛС ТӨР

Э.Батшугар тойргийнхоо нэгдүгээр ангийн сурагчдад цүнх тараав

УИХ-ын залуу гишүүн Э.Батшугар тойргийнхондоо бэлэг тарааж явна.

Тэрбээр Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28-р тойргийнхоо нийт нэгдүгээр ангид орж буй зургаан настнууддаа хичээлийн шинэ жилийг тохиолдуулан цүнх бэлэглэжээ.

Тэрбээр хувиасаа өгч буй бэлэг гэдгийг тодотгоод "Улс орны хамгийн том үнэ цэн бол оюунлаг, боловсрол мэдлэгтэй, эрүүл монгол хүн юм. Монгол Улсын ирээдүй болсон дүү нар маань эрдмийн өргөөний үүдийг нээж хамгийн анхны сургуульдаа ороход нь багахан ч болтугай дэм болох үүднээс хичээлийн цүнх бэлэглэж сурлагын өндөр амжилт хүслээ.

Бид боловсролын салбарт хамгийн их анхаарч хөрөнгө оруулалт хийх, суралцах таатай орчныг бүрдүүлэх, дэлхийн чанар стандартад нийцсэн мэдлэг олгох, багш сурган хүмүүжүүлэгчдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх цаашлаад боловсролын салбарын суурь асуудлыг цогцоор нь шийдэж шинэчлэл хийх хэрэгтэй байна. Боловсролын салбарын хуульд онцгой анхаарч ажиллана" хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 29, 2022 12:39

гишүүд олон хүүхэдтэй айлд нэг хүүхдэд нь форм өгөх боломж �##�га уу

Zochin
Zochin
8 сар 29, 2022 13:00

Bayarlalaa,24 ond dahin sanalaa ognoo..

Back to top button