Нийгмийн

Э.Батшугар: Сонгинохайрханчуудын итгэлийг зөвхөн ажлын үр дүнгээр хариулна

УИХ-ын нөхөн сонгуульд ялалт байгуулсан Э.Батшугар, Ц.Идэрбат нар гишүүнийн тангаргаа өргөж, анхны чуулгандаа суулаа.

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим бодлогын яам байгуулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Улмаар үдээс өмнөх хуралдаан завсарлах үеэр сэтгүүлчид танхимын гадна шинэ гишүүдийг угтан авч, байр суурийг нь сонсохоор хүлээж байв.

Тэгвэл чуулганы танхимаас гарч ирсэн Э.Батшугар ярилцлага авах гэсэн сэтгүүлч, зураглаачдыг “хага зүсээд” яваад өгөв. Харин Ц.Идэрбат сэтгүүлчдэд мэдээл өгсөөр үлдэв. Ийнхүү эцгийнхээ улс төрийн 30 жилийн замналыг үргэлжлүүлэхээр болсон Э.Батшугар улс төрд орж ирсэн эхний өдрөөсөө их зан гаргав. Харин сэтгүүлчид дахин араас нь очиж, үүдэнд хүлээсний эцэст амыг нь нээлгэв.

Тэрбээр "Энэ завшааныг ашиглаад СХД-ийнхээ иргэд сонгогчдод баярлалаа. Та нарын итгэл, маш том үүрэг хариуцлага гэж харж байна. Зөвхөн ажлын үр дүнгээр харуулна. Хамгийн залуу гишүүн болж байгаа юм билээ. Залуучуудынхаа дуу хоолой болно. СХД бол гэр хороолол ихтэй, тулгамдсан олон асуудалтай дүүрэг. Асуудлуудыг нь үе шаттайгаар шийдэхээр ажиллана. Сонгуулийн ирцийн хувьд манай тойрогт 49 хувь хүрсэн. Чамлахааргүй тоо. Маш их хүн хөдөө явсан байдаг юм билээ. Намрын чуулганаар улсын төсөв хэлэлцэх юм билээ. Түлхүү оролцоно гэж бодож байна. Дүүрэг болон хороодод төсөв тавиулах гэж үзнэ. Би байнга нээлттэй байхыг хичээнэ.

-Та их өртэй юм билээ. Өрөө төлөхийн төлөө УИХ-ын гишүүн болсон уу?

-Тийм юм гэж юу байхав дээ. Та өөрөө бас бодно уу. Энэ асуултаа.

-МАН-аас таныг Оюутолгойн гэрээний асуудалд ажиллуулахаар гишүүнээр нэр дэвшүүлсэн гэсэн мэдээл байгаа?

-Миний хувьд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай учир Оюутолгойн гэрээний асуудлаар чадах бүхнээ хийж ажиллана.

-Таныг аавынхаа нөлөө, заавраар улс төрд орж байна гэж шүүмжилдэг. Та УИХ-ын гишүүн болох хувийн итгэл үнэмшил хэр байсан бэ?

-Мэдээж хувь хүн. Өөрийн гэсэн итгэл үнэмшил, байр суурьтай Э.Батшугар гэж гишүүн байна. Мэдээж ямар ч хүн аав, ээжийгээ хүндэлдэг. Манай аав төрийн гурван өндөрлөг байсан. Энэ утгаараа ааваараа бахархдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сахал
Сахал
2021-10-21 14:40

Аав гэчжээ бас. Хойт эцэг минь миний төлөө их луйвар нийсэн �######�уул гээд л хэлчээч. Үнэнээрээ сайхан байдым хүүхэээ ойсоон.

Холбоотой мэдээ

Back to top button