УЛС ТӨР

Э.Батшугар: Чөлөөт бүсэд банк яагаад салбараа байгуулж болохгүй гэж

УИХ-ын чуулганы хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Батшугар үг хэллээ.

Тэрбээр "Чөлөөт бүс гэдэг бол хөгжил авчрах маш том боломж гэж харж байна. Харин бид нар ороод согтууруулах ундаа, тамхи аваад гардаг биш эдийн засгийн кластер чиглэлээр хөгжүүлэх нь чухал. Өмнө нь би чөлөөт бүсэд блокчейний эко систем бий болгох талаар хэлж байсан. Үүнтэй холбоотой бид маш том боломжийг алдлаа. Хятадын хамгийн том крипто валютын бирж Хятадаас нүүгээд хаашаа явах аа хайж байсан. Сингапур руу нүүсэн байна билээ. Үүнийг Монголд авчрах боломж байсан. Иймэрхүү боломжуудыг зөв ашиглах хэрэгтэй.

Мөн чөлөөт бүсэд банк яагаад салбараа байгуулж болохгүй гэж. Хятадад банкны хадгаламжийн жилийн дундаж хүү 1.5 хувьтай. Тэгвэл дотоодын банк чөлөөт бүсэд салбараа байгуулаад жилийн гурван хувийн хадгаламжийн хүүтэй урт хугацааны хадгаламж бий болгох, зээл олгох зэргээр ажлын байр бий болгох боломжтой" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button