
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүрэлдэхүүнд АН-ын гишүүдээс багтааж, хамтарсан Засгийн газар байгуулах нь гэх агуулга хөшигний ард яригдсан өдрүүд өнгөрлөө. Харин өнөөдөр УИХ-ын Төрийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх асуудалд дараах байдлаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Хамтарсан Засгийн газрын талаар намын УЗ-ийн түвшинд яриагүй. Ерөнхийлөгч ч эв нэгдэлтэй байж, том төслүүдээ улс төрөөс илүү анхаарах ёстойг сануулж хэлсэн. Тиймээс тодорхой төслүүд дээр хамтран ажиллахад бэлэн" гэсэн юм.
Мөн тэрбээр "Аж ахуйн сайдуудыг л сольсон. Аж ахуйн сайдуудыг томилохдоо тухайн байнгын хорооны дарга нарыг л томилсон" хэмээн сайд нарын томилгоог тайлбарлаад амжив.
М.НАМАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ёстой шог сайд нар орлоо. Нур�##�т шүү
Оюуулзай гөлөг