Хэний ч таамаглаагүй СОЛИЛЦОО буюу Донован Мичелл

NBA-ийн солилцооны талбарт идэвхтэй эрэлхийлэгдэж буй, хамгийн том тоглогч нь Донован Митчелл байлаа. Сагсан бөмбөг сонирхогчдын хувьд түүнийг ямар багийн өмсгөлтэй гарах талаар амьсгаа даран хүлээсний эцэст “Кливленд Кавальерс” багт очлоо.
Харин Донован Мичеллийг “Кливленд Кавальерс” авахдаа оронд нь Лаури Маркканен, Колин Секстон, Очэйр Агбажи, драфтын нэгдүгээр тойргийн гурван эрх, хоёр swap эрх өгчээ. “Юта Жазз” Секстонг авч үлдэх бөгөөд солилцоо хийсний дараа дөрвөн жилийн 72 сая долларын гэрээг байгуулжээ.
Донован Мичелл ердөө 25 настай. NBA-д орж ирсэн эхний жилээсээ багийн лидер болсон тамирчин юм. Ийм тоглогчийг Кавальерс авч Гарланд, Моблитой нэгтгэж байгаа юм. Харин Юта Жаззын хувьд Гобер, Мичеллийн солилцоог оруулаад 2029 он хүртэл нийтдээ 13 драфтын эрхтэй боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yalaltiin post shaahaa boliochee hhha