Үйлдвэрлэгч

“Mongolian Wool Boots”: Чанартай, гоёмсог эсгий гутал, углаашаа дөрвөн улс руу экспортолдог

Намрын сэрүүн гадаа ч, гэрт ч иржээ. Сэрүүхэн өдрүүдэд дулаан гутал, оймс л бодогддог сон. Та бүхнийг ч бас ийн дулаан зүйл хайж буй биз хэмээн итгээд, дотоодын үйлдвэрлэгчдээ сурталчлан, танилцуулдаг ҮЙЛДВЭРЛЭГЧ буландаа гэрийн болон гоёлын эсгий углааш, гутал үйлдвэрлэдэг “Mongolian Wool Boots” брэндийг онцолж байна.

Монгол брэнд. Гэхдээ хэдийнэ дэлхийн брэнд болж чаджээ. Өдгөө Канад, Герман, БНХАУ, Чех зэрэг дөрвөн улс руу бүтээгдэхүүнээ экспортолдог аж. Ирланд, Шведээс ч мөн бүтээгдэхүүнийг нь сонирхож, авахаар түншүүд гэрээ, хэлцэл хийгээд эхэлж.

Үйлдвэрлэл эрхлэх болсон түүхээс эхлээд брэндийн онцлог үнэ цэн, алсын хараагаа тэд хуваалцах болно. Бид таныг уйдаахгүйн тулд зураг байдлаар бэлтгэлээ.

  • Брэндийн нэр: "Mongolian Wool Boots"
  • Компанийн нэр: "Хану гүрэн" ХХК
  • Үүсгэн байгуулагч: Л.Энхчимэг
  • Үүсгэн байгуулсан он: 2017
  • Сошиал хуудас: Mongolian Wool Boots
  • Холбогдох утасны дугаар: 89552922

-Анх яагаад үйлдвэрлэл эхлэхээр шийдсэн бэ?

Анх подволын байрнаас үйл ажиллагаа эхлүүлж байсан тэд өнөөдөр өөрийн гэсэн үйлдвэрийн байртай болжээ. Хүүхдийн 20-30 нэр төрлийн, том хүний 50-60 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

-Таны үйлдвэрлэлийн гол онцлог, үнэ цэн?

-Үйлдвэрлэл эрхлэх нь эх орны хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулдаг гэж боддог вэ?

Анх үйлдвэрлэлээ эхлүүлж байхдаа сард 30-50 хос гутал хийж, БНХАУ руу борлуулдаг байжээ. Харин өнөөдөр сард 500-600 хос гутал үйлдвэрлэж, гадаад, дотоодын хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж байна. Ийн хэрэглэгч өдрөөс өдөрт нэмэгдсээр буй нь чанараа алдахгүй байгаагийн давуу тал байх гэж бодож буйгаа үүсгэн байгуулагч Л.Энхчимэг онцолж байлаа.

-Энэ хугацаанд тулгамдсан хамгийн хүнд, хэцүү боловч хүч өгсөн дурсамж, үйл явдал юу байсан бэ?

-Үйлдвэрлэлийн тань алсын хараа?

-Монголын үйлдвэрлэгчдэд төрийн ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

Жишээ нь: Бид улс нийгэмдээ татвараа бүрэн дүүрэн төлөөд хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Даанч тийм тогтолцоо байдаггүй. Дэндүү өндөр хувиар цалингаас НДШ суутган татдаг тул гар урлал тэр дундаа хувиараа хөдөлмөр бүтээл туурвиж байгаа урчууд татварт цалингаа суутгуулахыг хүсдэггүй. Тиймээс төр гар урлалын ажилтнаас авах НДШ-ийг бага ч болов хөнгөлбөл тэд дуртайяа л төлөх байх.


Бүтээгдэхүүний үнийн тухайд:

  • Эрэгтэй, эмэгтэй ӨВЛИЙН загвар: 258,000-358,000
  • Эрэгтэй, эмэгтэй ХАВАР, НАМАР, ЗУНЫ загвар: 128,000-188,000
  • Хүүхдийн ӨВЛИЙН загвар: 138,000-168,000
  • Хүүхдийн ХАВАР, НАМАР, ЗУНЫ загвар: 88,000-108,000

Хэрэв та захиалга өгвөл, өвлийн загвар 14 хоногт гарна. Хавар, намар, зуны загвар 5-7 хоногт гарна.

Арчилгааны тухайд:

Улирлаас хамаараад гутлын ул өөр, өөр. Өвлийн зориулалттай улалгаатай гутлыг угаалгын машинд угааж болно. Хүйтэн усанд 15 минут угаагаад, угаалгын машиндаа сэгсэрчихнэ.

Харин чимэглэл ихтэй загварыг аяга таваг угаадаг зөөлөн пролонд шингэн угаалгын нунтаг шингээн, бага зэрэг усаар норгоод үрж угаана. Хөөврөө бага зэрэг хаях юм уу, ноолорвол сахлын татуургаар цэвэрлээд авчихна.

Ярилцлагын төгсгөлд "Коронагийн үед түүхий эд болох ул тасарч, яахаа мэдэхгүй уйлж суухад захиалагч нар маань биднийг ойлгож тодорхойгүй хугацаанд хүлээх байсан ч тасралтгүй захиалга өгч байсан. Хэрэглэгч, захиалагчдынхаа их итгэл, урмын халуун үгээр бид чинь өдийг хүртэл явж байгаа юм. Биднийг сонгодог хэрэглэгчдэдээ баярлалаа" хэмээн хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-06 08:56

Үнэхээр чанартай хөөрхөн шүү эднийх гадагш нь хүүхдүүдээ авч явуулдаг дааа дандаа

Зочин
Зочин
2022-09-06 08:59

Боломжийн үнэтэй үнэхээр хөөрхөн юм ааа

Зочин
Зочин
2022-09-06 09:00

Бүр хэрэглэгчидэээ өөртөө татаад чанарааа таниулчихсан газардааа

Зочин
Зочин
2022-09-06 09:00

Mundag hamt olon shvvvv

Зочин
Зочин
2022-09-06 09:09

Yaj l bol bol yaj hiiideg boljeeeee zagwaruuud ni vneheeer chikaaa ymaaa

Зочин
Зочин
2022-09-06 09:11

HAIR YM BE

Зочин
Зочин
2022-09-06 09:12

Ямар ч чамин ганган юм юунд дээр бол юун дээр өмсөж болох юм байна

Зочин
Зочин
2022-09-06 09:32

хөөрхөн юм бэ

Зочин
Зочин
2022-09-06 09:43

чанарлаг шүү эднийх үйлчлүүлэхэд таатай байдаг

Зочин
Зочин
2022-09-06 09:43

Гадагш нь экспортлоход үнэ нь үнэхээр боломжийн юмааа бараг хямдхандаа орно

Зочин
Зочин
2022-09-06 10:04

Их хөөрхөн хийжээ. Гэхдээ авахад арай л бүр дэндүү үнэтэй бна аа.

Зочин
Зочин
2022-09-06 10:04

Хэрхэн цэвэрлэдэг вэ? Химид өгвөл агшдаг болов уу?

Зочин
Зочин
2022-09-06 10:05

Эд нар хөөрхөн байжээ

Зочин
Зочин
2022-09-06 10:05

Арай л үнэтэй бн да

Зочин
Зочин
2022-09-06 10:05

Yaaj tsewerleh we tos asgatsanchn archaad arildgui??tolbotoibolchlo

Зочин
Зочин
2022-09-06 10:06

best best best

Зочин
Зочин
2022-09-06 10:06

Chanartai goe baraa shuu.awaadl bgaadaa...

Зочин
Зочин
2022-09-06 10:07

бөөсрөх болов уу

Зочин
Зочин
2022-09-06 10:08

Хөдөлмөрч зорилогтой эмэгтэйчүүддээ амжилт хүсч Мартын 8-баярын мэнд хүргэе.

Зочин
Зочин
2022-09-06 10:08

Handhuu egchdee Bayr hurgie.
Mash hodolmorch mundag shuu.

Зочин
Зочин
2022-09-06 10:08

Баяр хүргэе ямар гое ЭКО бүтээгдэхүүн бэ

Зочин
Зочин
2022-09-06 10:09

Untei tansag hereglee n bol goe l b . Engiin budaggui goelgui arai hyamdiig bol ger buleerei avmaar b. 17.19 nastai 2 huuhedtei ger buld tavchigand zarah mungu 600.ooo t hol davj

Зочин
Зочин
2022-09-06 10:09

Mash mundag hvmvvs bnaa bayr hvrgie amjilt hvsie

Зочин
Зочин
2022-09-06 10:09

Тэнгэрт гарсан үнэтэй юмаа зарж чадахгүй байхаа яджил ноос монголд үнэгүй шахуу л бга хувь хүмүүс олон гоё загвараар хийгээд болжил бна монголд үйлвэрлсэн гэхээрээ ийм үнэтэй байдаг бол хүмүүс хятад барааг сонгон шүү дэ

Зочин
Зочин
2022-09-06 10:11

ҮНЭДЭСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ДЭМЖИН ЭСГИЙ ТАВЧИК БАЙНГА ӨМСДӨГ.
ТАНАЙХ БУСАД ГАЗАРААС ҮНЭ ИХ БАЙГААГ АНХААР.
ГАДНЫ АРЬСАН ГУТАЛААС Ч ҮНЭТЭЙ БАЙНА.

Зочин
Зочин
2022-09-06 10:46

Iim um hiigeed iim unetei zarahgui ee.Noos unegui baihad chin,ymar ih budagtai um be? Orig esgii ni ch medegdehgui sonin um baina lee shu! Oros esgiinuud enenees hymd buguud chanartai bdag shdee

Зочин
Зочин
2022-09-06 10:47

Гоё юм бэ

баасан.Г
баасан.Г
2022-09-06 13:37

Ажлын амжилт хүсье.

иргэн
иргэн
2022-09-10 16:11

Баяр хүргэев хаяг утас байхгүй юу? захи�##�га өгөх боломж байна уу. Танай бүтээгдэхүүнийг хаанаас авч болох бол ?

Холбоотой мэдээ

Back to top button