Нийгмийн

Хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд сайн өдөр

БИЛГИЙН ТООЛЛЫН 16 2022.09.11 / НЯМ ГАРАГ

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САРЫН НЭГ ЦАГААН УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын 9 сарын 11, Адъяа гараг. Билгийн тооллын 16, Могойг хүлэгч одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button