Нийгмийн

Завхан аймагт гарсан түймэр ОХУ-ын нутаг руу тархжээ

Завхан аймагт гарсан ой хээрийн түймэр ОХУ-ын нутаг руу тархсан байна.

Тодруулбал, Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн “Буга согоотын цуурай” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.08-ны өдрийн 15:13 цагт хүлээн авч, дараах бүрэлдэхүүнээр түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.

  • Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар анги
  • Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги
  • Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги
  • Увс аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр анги
  • Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар анги
  • Сонгино суман дахь Зэвсэгт хүчний 274 дүгээр ангийн алба хаагчид
  • Аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд
  • Баянтэс сумын мэргэжлийн анги
  • Тэс сумын мэргэжлийн анги
  • Асгат сумын мэргэжлийн анги
  • Баянхайрхан сумын мэргэжлийн анги
  • Нөмрөг сумын мэргэжлийн анги
  • Түдэвтэй сумын мэргэжлийн анги
  • Сонгино сумын мэргэжлийн ангийн алба хаагчид.

Тухайн түймэр нь Монгол Улсын хилийн 57-58 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан шатсан байна. Есдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар түймрийн зүүн урд талаас баруун урд тал хүртэл 5.6 км-т зурвас татах, унтраах ажиллагааг зохион байгуулж байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

М.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button