УЛС ТӨР

Агаар, орчны бохирдлыг бууруулахаар төлөвлөж буй ажлуудыг сонслоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг өнөөдөр БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн дарга Б.Алтанзул, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат нартай уулзлаа.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлууд, агаарын бохирдлыг бууруулахад түлшний чанарыг сайжруулах талаар авч буй арга хэмжээ, хөрсний бохирдол, усны бохирдол, хог хаягдал, ногоон байгууламж дээр хэрэгжүүлсэн ажлууд хийгдсэн, хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн явц сонслоо.

Мөн цаашид агаар, орчны бохирдлыг бууруулахад хийхээр төлөвлөгдөж байгаа ажлын талаар санал солилцож, өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-13 15:01

АКУРК ТҮҮЖ АГААРЫН БОХИРДОЛ АРИЛГАДАГ АЛТАГЗУЛ Ч ГЭЛҮҮ ХЭН Ч ГЭЛҮҮ АРЧААГАА АРДАА АВЧИХСАН БОДВОЛ ТӨСӨЛ ЦАВЧИГЧ Л БИЗ ӨӨР ЮУ ХИЙЖ ГИЙГҮҮЛЭХЭВ ДЭЭ

Зочин
Зочин
2022-09-13 15:05

Дөмөгтэйхэн арга хэмжэээ авдаг болоосой

Зочин
Зочин
2022-09-13 15:06

Нэг л нартай өдөр Монгол улс маань утаа, түгжрээ хоёрооосооо с�##�ж магнай тэнийх цаг ирнэ гэдэгт найдаж л сууна

Зочин
Зочин
2022-09-16 11:18

gazriin naimaachin

Холбоотой мэдээ

Back to top button