Нийгэм мэдээ

Б.Саранчимэг Туул голд цутгаж байгаа усны чанартай танилцжээ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг Төв цэвэрлэх байгууламжид ажиллажээ.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2022.11.16-ны өдөр Ус сувгийн удирдах газрын (УСУГ) харьяа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, Туул голд цутгаж байгаа усны чанартай танилцсан байна.

УСУГ-ын дарга Ц.Төрхүү Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, тулгамдаж буй зарим асуудлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар Ажлын хэсгийнхэнд мэдээлэл өглөө.

БОХХААБХ-ны дарга Б.Саранчимэг уулзалтын үеэр хуулийн хэрэгжилтийг хангуулах нь ганцхан салбарын яам, эсвэл Ус сувгийн удирдах газрын ажил бус гэдгийг тодотгоод цаашид хуулийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр холбогдох яамдын төлөөлөл, мэргэжлийн байгууллагын хүмүүсийг оролцуулсан томоохон хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэдгийг онцлов. Мөн тэрбээр, “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан. Уг хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2020 оноос хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, дагаж мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн хэрэгжилт болон салбар хоорондын ажлын уялдаа холбоо хангалтгүй байна. Ажлын хэсгээс энэ асуудлаар санал, дүгнэлтээ боловсруулж Байнгын хороо болон холбогдох яамдад танилцуулна. Цаашдаа хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр онцгой анхаарч ажиллана” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button