УЛС ТӨР

Монгол Улс ШХАБ-ын уулзалтад "ажиглагч"-ийн байр сууриа хадгална

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотод өчигдөр хүрэлцэн очсон.

Уулзалт хоёр өдөр /2022.09.16-17/ үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төрийн тэргүүн нараас гадна ШХАБ-ын гишүүн, ажиглагч, түнш орнуудын төлөөлөл оролцох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч өргөтгөсөн хуралдааны үеэр ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Түүнчлэн цар тахлын улмаас хоёр жил завсардсан Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт ээлжит зургаадугаар уулзалтад оролцож, гурван улсын хувьд стратегийн ач холбогдолтой “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн хэрэгжилтийн талаар ярилцана.

Монгол Улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм.

ШХАБ-ын уулзалт бүрээр анхаарал татдаг нэг сэдэв бол “Монгол улс ШХАБ-т элсэх үү гэх асуудал. Тэгвэл энэ жилийн хувьд ч манай улс "ажиглагч"-ийн байр, сууриа хадгалж оролцох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 15, 2022 09:31

TER NI DEEEREEEEE

Зочин
Зочин
9 сар 15, 2022 09:34

Тэр ШХАБ энэ тэр бол ороод хэрэггүй шүү манай хоёр хөрш хойд солонгостой иран таарсан хэдэн улс дэлхийн олон улсын хамтын нийгэмлэгээс шахагдаад өрөвдөлтэй байд�##� орчоод байгаа үёд манайх нэг их дагах нь сайн юм авчрахгүй шүү!!!!!!!

Зочин
Зочин
9 сар 15, 2022 09:35

Зөв

Зочин
Зочин
9 сар 15, 2022 09:35

DEMJIJ BAINA

Зочин
Зочин
9 сар 15, 2022 14:02

Хоёр хөрш чинь том толгойлохыг тань олон удаа тэсвэрлэх болов уу даа -

Холбоотой мэдээ

Back to top button