Нийгэм мэдээ

Тарваган тахлаар нас барсан иргэнийг эмчилж байсан 14 эмч, ажилтны шинжилгээ эерэг гарлаа

Хөвсгөл аймагт тарваган тахлын тохиолдол бүртгэгдээд зургаан хоног өнгөрөөд буй. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол гурав, нас баралт нэг байгаа тухай Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн.

Тарваган тахлаар нас барсан 24 настай эрэгтэйг эмчилж байсан 14 эмч, эмнэлгийн ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан байна. Одоогоор ойрын хавьтал болох 80 хүнийг тусгаарлан шаардлагатай эмчилгээг хийж буй.

Энэ талаар тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс тодруулахад "14 эмч, эмнэлгийн ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан нь үнэн. Тэднийг эмнэлэгт тусгаарлан шаардлагатай эмчилгээг хийж байна" гэх мэдээллийг өглөө.

Одоогоор халдварын голомтот бүс болох Цагаан-Уул, Мөрөн суманд хөл хорио тогтоож, үйлчилгээний байгууллага, хичээл сургуулийн үйл ажиллагааг түр хугацаанд хязгаарласан.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тарваганы мах идэж яахнав дээ. Өөр махаар бялхаж байхад.

Зочин
Зочин

Хөвсгөлөөс Улаанбаатар чигэлсэн бүх хөдөлгөөнийг таг зогсоо !!!

Зочин
Зочин

Үгээгүй гуйранч л тарваганы мах идлэг байсан гэж хөгшчүүл ярьдаг байсан шүү

Гай болсон гай вэ чи
Гай болсон гай вэ чи

Идэх юм мундсан биш муу юм үзээгүй үхээрүүд минь битгий бусаддаа гай болооч дээ .

Зочин
Зочин

Тарвага агнах хориотой үед яах гээл тарвага агнаал өвчин тараагаад , хүн амьтан улс оронд гай тариад бдын Үхэх гээд бгаа аятай , малынхаа махыг чанаж идээл тэвчээртэй бхд яана даа

Зочин
Зочин

Пүү...ямар айхавтар халддаг вирус вэ.

Зочин
Зочин

Огтоныг маханд нугасгүй дуртай зооглодог манайхан их л болгоомжилхгүй бол ганц идээд бусдыгаан хамаад бурханд морилох нь бн шүү

Уншигч
Уншигч

Хөдөөнийхөн тарвага агнадагаа болих хэрэгтэй юу л байна мал мах байна

Үнэнийг өчигч
Үнэнийг өчигч

Зүгээр үхэж чадахгүй, зун болгон өлбөрч үхэх гэж байгха юм шиг идэж уух юмаа

111111
111111

Үхэх гэж бгаа юм шиг алгын чинээхэн үмхий маханд үхсэндээ дурладаг бнаа.заваарсын.бүр анхнаасаа идэхгүй ,сурах ч үгүй бсан нь дээр шд.

Зочин
Зочин

Tahaltai tarwagaa ordon luu oruul

Зочин
Зочин

эерэг гэдэг чинь юу гэсэн үг вэ . бичсэн зүйлийг нь хүртэл ойлгохгүй юмаа

Зочин
Зочин

Тэр үед хавдрын төвийн нээлтэд орсон 400 төрийн урилгаар хотоос хүнийг шалга даа. Манай хөдөөнийхөн хотын дарга нар л гэвэл тарвага өргөн барьдаг нь үнэн шүү дээ. Нөгөө хэд одоо юу бодож яваа юм болдоо

Холбоотой мэдээ

Back to top button