Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Мэргэжилтнүүдийг хувийн унаагаар зөөж гаргуулсан гэгддэг “Эрдэнэ Монгол”-ын усны дүгнэлтийг шалгана

Баянхонгор аймгийн Засаг даргын санаачилгаар есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд нутгийн иргэд болоод уул уурхайн компаниудын төлөөлөл оролцсон уулзалт зохион байгуулсан. Энэ уулзалтад тус аймагт үйл ажиллагаа явуулдаг, явуулах гэж буй хэд хэдэн компани оролцжээ.

Харин “Эрдэнэ Монгол” ХХК-ийн төлөөлөл ирээгүй байна.

Нутгийн иргэдийн зүгээс уул уурхайн компаниудын хууль бус байж болох үйл ажиллагаануудыг албан ёсоор шалгаж, нэгдсэн дүгнэлтэд хүрье гэсэн ерөнхий байр суурь илэрхийлсэн байгаа юм. Уулзалтаар нэгдсэн ойлголцолд хүрээгүй ч аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханы захирамжаар ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсэг өчигдрөөс /2022.09.14/ үндсэн ажилдаа орсон гэх мэдээлэл байна.

Харин энэ ажлын хэсэг “Эрдэнэ Монгол” ХХК-тай холбоотой сонирхолтой мэдээллийг нягтлан, шалгах үүрэг хүлээсэн байгаа юм.

Иргэдийн яриа: “Эрдэнэ Монгол” ХХК мэргэжилтнүүдийг хувийн унаагаар зөөж, усны дүгнэлт гаргуулсан

“Эрдэнэ Монгол” ХХК нь усны нөөцийн дүгнэлт батлуулахдаа холбогдох албан тушаалтнуудад нөлөөлсөн байж болзошгүй талаар иргэд ярьдаг. Тухайлбал, усны нөөцийн дүгнэлт гаргахад нутгийн иргэд, мэргэжлийн хүмүүс, Усны газрын мэргэжилтнүүд нийлсэн баг ажиллах хууль эрх зүйн нөхцөл үүссэн байсан. Гэвчиг судалгаа хийн, дүгнэлт гаргах өдрөө нутгийн иргэдэд мэдэгдэлгүй, Усны газрын мэргэжилтнүүдийг хувийн унаагаар зөөсөн гэдэг. Энэ мэдээллийг нутгийн иргэд өгч байгаа юм.

Ийм учраас “Эрдэнэ Монгол” ХХК нь усны нөөцийн дүгнэлт гаргах үйл явцад нөлөөлсөн гэх хардлага байдаг.

Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумын нутагт байрлалтай “Баян хөндий”-н алтны ордыг “Эрдэнэ Монгол” ХХК олборлохдоо гүний ус ашиглана. Харин газар нутаг нь говийн бүсэд хамаарах тул уул уурхайн үйл ажиллагаа явагдсанаар цөлжилт үүсэх, усны нөөц хомстох эрсдэл байх боломжтой юм. Иймд усны нөөцийн дүгнэлтэд үндэслэн дараа, дараагийн үйл ажиллагаа үргэлжлэх учиртай.

Захирамж: Усны нөөцийн дүгнэлтийг шалгана

Тэгвэл, Засаг дарга Д.Мөнхсайханы эхэнд дурдсан захирамжаар байгуулагдах нэг ажлын хэсэг нь зөвхөн “Эрдэнэ Монгол” ХХК-д холбогдох уг усны нөөцийн дүгнэлтэд хөндлөнгийн судалгаа хийх үүрэгтэй байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, тус ажлын хэсэгт 8-9 хүн багтсан ба нутгийн иргэдийн төлөөллийг хангасан байна.

Дүгнэлтийн албан нэршил нь “Усны ашиглах боломжит нөөцийн дүгнэлт” гэж явдаг. Үүнийг авахын тулд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлт ч хэрэгтэй. Харин “Эрдэнэ Монгол” ХХК-ийн хувьд аймгаас орох, гарах хөдөлгөөн хязгаарласан, хөл хориотой үед ИНХ-ыг хуралдуулж, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлтийг хэлэлцүүлсэн, улмаар дэмжүүлсэн гэх асуудалд холбогддог. Багийн ИНХ-ыг 14 хоногийн өмнө зарладаг ч тэгээгүй, төлөөллийн оролцоог хангаж чадаагүй гэж иргэд мэдээлдэг юм.

Ийм ч учраас өнгөрсөн сард холбогдох багийн ИНХ дахин хуралдаж, өмнө нь “Эрдэнэ Монгол”-ын Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлтийг дэмжсэн тогтоолоо хүчингүй болгосон билээ. Улмаар үүнийг дагаад “Эрдэнэ Монгол” ХХК нь усны нөөцийн дүгнэлт төдийгүй уул уурхайн тусгай зөвшөөрлөө ч шалгуулах үндэслэлтэй болж байгаа юм.

Ташрамд мэдээлэхэд, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Эрдэнэ Монгол” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах агуулгатай нэхэмжлэлд хрэгэ үүсгээд байгаа билээ.


Төгсгөлд нь: Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханы зохион байгуулсан эл уулзалтаар нэр бүхий уул уурхайн компаниуд хайгуулын ажлаа ч эхлээгүй байж олборлох алтны хэмжээнээсээ хувь амласан гэдэг мэдээлэл байна. Мөн иргэд “Эрдэнэ Монгол” төдийгүй, олон жил үйл ажиллагаа явуулсан ч нөхөн сэргээлт хийгээгүй нэр бүхий компанийн асуудлыг сөхөж тавьсан ч Засаг дарга Д.Мөнхсайхан хэлэлцэхээс татгалзжээ.

Эл үйл явцыг бид тодруулж, эргэн мэдээлэх болно.

"Эрдэнэ Монгол" ХХК нь Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа захирлаар нь ажилладаг, алтны ордод тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Энэ талаар бэлтгэсэн өмнөх контентуудтай доорх холбоосуудаар танилцаарай.


Тогтоол: "Эрдэнэ Монгол" тусгай зөвшөөрлөө цуцлуулах магадлалтай боллоо

Энд дарж уншина уу.

ХЭРЭГ ҮҮСГЭЛЭЭ: "Эрдэнэ Монгол"-ын лицензийг цуцлах нэхэмжлэлийг шүүх үндэслэлтэй гэж үзжээ

Энд дарж уншина уу.

БАРИМТ: 10 тонн алттай лицензийг Н.Багабандийн охины компани хууль бусаар авч, аймгийг 7.5 тэрбумаар авлигадсан уу

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Estoi zow

Зочин
Зочин

Хөрөнгөтэй болох тусмаа шун�##�тай ,хавчиг нарийн болох юм даа

Зочин
Зочин

agabandiihan bolio altan gobiiin min ariunaar ni uldee

Зочин
Зочин

Яасан ханаж цаддаггүй бирд вэ.

Зочин
Зочин

hylgaish 2ylsaa hydalfsan

Зочин
Зочин

Estoi zow shvv shalgah heregtei gowiig min uhaj tvnheed duusgalaaa

Зочин
Зочин

Одор танайх хагарт�##�аа баяжсан айл ах дүүсээрээ баяжсан эх орноо худ�##�даж газар нутгаа сүйтгэсэн чинь багадаагүй шүү!!!!Одоо больчих!!!!!Ямар их шун�##� дэвтэй хүмүүс бэ????Эх орон ард түмэн чинь туйлдаж байна ухаараач!!!!та нар хүн шүү дээ!!!!Махчин амьиад биш!!!!!!Одоо ухамсараараа больчих!!!!!Энэ з�##�уу хүүхнийг ийм мангас болглх гэж дээ!!!!хөөрхий

Зочин
Зочин

Аав охин 2эх орноо харийханд худ�##�даж ашиг олсоныг ш�##�гаад батлагдсан тохиолдолд бүх хөрөнгийг нь хурааж улсын орлого болгоод зохих ял шийтгэлийг нь үүрүүл

Зочин
Зочин

Багабанди гуай энэ өөрийг чинь өвчсөн бузрын шун�##�тай матарын царайтай охиноо эх орны минь байг�##�ийн баялгаас холхон байлгаач!!! Өөрт чинь хоёр үе зулгаачихсан хөрөнгийг эх оронд чамд өгсөн!!!! Яасан сэтгэл чинь нэвтээгүй бузар вэ!!

Зочин
Зочин

bvgd l amidrah gej yadaj baij neg negendee ingej lai bolj yadag bainaa tertee tergvi heden vyeesee l uhuulaad zaruulaad uls torchid ni bvgd ideed duussan shd harin ch erdene mongol chini gadaadiin horongo oruulagchiig mongoldoo oruulj irj chadsan hhk shvv

Зочин
Зочин

Bayanhongort uul uurhain ajil ehluulehiig anhnaasaa ehlelees ni l eserguutsej baisan huuli unen moniig olj shiidej ogno gedegt itgeltei baina

Зочин
Зочин

Үр хүүхэд, хамаатан сатан энэ Монголын ард түмнээс ичих амьдар энэ заваан ажилаа зогсоо.

Зочин
Зочин

ene ulsaa ideed bgaa humusiig ene ulsaas hooj yvuuld hezeech erh erhgui bolgoh hergtei

Зочин
Зочин

Zow2 litsenziig ni huchingui bolgoh heregtei eh orond min uhaagui gazar uldsengui ireeduid ur huuhduuded min gishgeh mor ch uldehgui shinjtei baina

Зочин
Зочин

ingej neg ym shuuh uneniii tald ordg bjee

Зочин
Зочин

shudargaar shalgah heregtei altaa uhaad mongol bayajsanig medrehgvi l bga shv

Бодит байдал
Бодит байдал

Хууль үнэн мөнийг нь шийднэ гэж итгэж байгаа эргүүнүүдийг яамаар ч юм вэ дээ,наадах чинь мөнгөөр шийддэг болохоос хуулиар шийддэггүй гэдгийг 32 жил хараад ойлгоогүй бол тэнэгээрээ дуусч дээ

Эргүүт
Эргүүт

Угаасаа л ямарч компани хүсэлт гаргасан унаа түлш шатахуунаа гаргачих л гэдэг шүү усны газрынхан

Зочин
Зочин

Үнэхэээр газар нутгийг минь хайр гамгүй сэнтийчиж, худгийн минь усыг гаргаж асгаад хэдэн м�##�ын минь уух усгүй болгодог нутгийн хэдэн хүмүүс хамга�##�ж зогсоод ч нэмэр �##�га нэг арга хэмжээ үнэнч шударгаар авч өгөөчээ

Зочин
Зочин

unench shudargaaar shalgaarai ard tumniii min setgeliiig dendvvv hoosruuulj. bga hundeee ene bagabandi

Зочин
Зочин

М�##�ын минь бэлчээр ус үгүй болж байна шударгаар шийдэж өгөөрэй

Зочинhg hg
Зочинhg hg

БАГАБАНДИА ЧАМАЙГ ТӨР ЗӨНДӨӨ ТЭТГЭЖ ОРОН БАЙР БҮХ ҮЙЛЭЭР ХАНГАСАН. АРХИНЫ МЭРГЭИЛТЭН АЛТНЫ УУРХАЙН ТУЗ-Д Ч ОРУУЛЖ ТЭЖЭЭЖ БАЙГАА. ИНГЭЖ НҮДНИЙ БУЛАЙ БОЛОХОО БОЛЬ. ЧИ ЯМАР МӨНХ БИШ НААД ХҮҮХЭНЛЩДЭЭ ХЭЛЖ БОЛИУЛ. ШУНАЛ ИХЭДВЭЛ ШУЛАМ БОЛДОГИЙГ САНА

Зочин
Зочин

Man iihan ene tusliig yaj yavuulahiig harj dee

Зочин
Зочин

Эцэг охин хоёр ч шулам юм даа. Ийм арчаагүй новш төрийн эрхэнд байсан гэхээр энэ улс доройтох нь аргагүй байж

Tojig
Tojig

Parasite atsnuud

Иргэн
Иргэн

Яасан цаддаггүй хүн бэ?

чогсом
чогсом

зөв ш�##�гах ёстой

Зочин
Зочин

Энэ зөнөг өвгөнд Монгол улс ямар их өртэй юм бэ үхдэггүй шун�##� нь шулам болсон хүүр вэ Хэдэн зуун мянган доллар ц�##�ин гэж авдаг гээ биз дээ Үхэхдээ �##�тан авсанд орох юм бна Тэрийг нь нинжа нар ухана даа

Зочинhg hg
Зочинhg hg
Reply to  Зочин

ТЭЭР ЖИЛ БАГАБАНДЬ ШИНЭЖИНСТИЙН НУТГААР ЯВАХАДАА ЭНЭ ОРДЫГ НҮДЭЛЖ ШИНЖИЖ ЯВААД ХУГАЙН ЗАМАА ЭХЛҮҮЛСЭН ГЭДЭГ.УЛСЫН АИЛ ХИЙХ НЭРЭЭР ИНГЭЖ АЛСЫН ХУВИЙН АУЖ АХУЙГАА ТӨЛӨВЛӨЖ ЯЛ ЗАВШИЖ ЯВСАН НЬ ИЛ БАЙНА. ОРОН НУТГИЙНХАН НЬ ТЭМЦЭЭРЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button