Цэргүүд нь Покровскийг бүсэлсэн гэж Путин мэдэгдлээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт /2025.11.27/ мэдэгдэл хийхдээ цэргүүд нь Покровскийг бүсэлж, хотын 70 хувийг хяналтдаа авсан гэжээ. Харин Украины зэвсэгт хүчний генерал Александр Сырский мэдэгдэл хийхдээ цэргүүд нь Покровск, Мирноград руу довтлох гэсэн ОХУ-ын оролдлогуудыг хааж байна хэмээсэн юм.
2024 оны дундаас хойш Москва Покровск хотыг хяналтдаа авах гэж оролдсон. Украины зэвсэгт хүчний хувьд ач холбогдол өндөр ложистикийн төв байсан тус хотыг ОХУ Донецк мужийг хяналтдаа авах үүд хаалга гэж нэрлэдэг. Покровскийг хяналтдаа авснаар Донецкийн хамгийн том хоёр хот болох Краматорск, Славянск руу хүрэх суурь болно гэж Кремль үзэж буй.
ОХУ-ын зэвсэгт хүчин Покровск руу шууд олноороо дайрахын оронд аажим аажмаар бүслэх, хавчих стратеги ашиглаж байгаа. Эхлээд цөөн тооны цэрэг бэхлэлтээр нэвтэрсний дараа том дайралт хийж байгаа юм.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг жижигхэн 50 мянга хүрэхгүй хүн амьдарч байсан хотыг бүтэн жил гаруй хугацаанд эзлэх гэж хэдэн арван мянган цэргээ алуулж хэдэн зуун танк хуягт машин техникээ алдав энэ янзаараа Орос хүнгүй болох нь м тутамд хэдэн арван өмхийрсөн Орос цэргийн цогцоснууд байна лээ тэгээд Покровскийг эзлэж чадахгүй махар овоогоор хана босгож эзлэ дээ ийм жижиг хот Украинд хэдэн зуугаараа байдаг яах уу. Покровскийг эзлээгүй л байна лээ одоо тэр фронтын дундын бүс аль аль нь хот дотор удаан байж чадахгүй байнгын их бууны сум дрон бөмбөгдөлтөнд байна лээ. Украины арми хүн бага ч хүчтэй арми юм хөдөлгөхгүй байна шүү
Юм сайн уншилдаа! Сая нас барсан цэргүүдийн цогцос хэн нь хэдийг солилцсонг мэдэж бна уу?