
Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын 30 гаруй иргэн 2022.01.11-нд хэвлэлийн бага хурал хийж, “Эрдэнэ Монгол” ХХК хууль зөрчиж, алтны төслөө эхлүүлэх гэж байна хэмээх агуулгаар эсэргүүцэл илэрхийлсэн. Тэдний ард УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, С.Ганбаатар нар бий гэсэн мэдээлэл байгаа юм. Харин “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа.
Тэгвэл, Канадын 100 хувь хөрөнгө оруулалттай эл компанийн Баянхонгор аймгийн нутагт хэрэгжүүлж буй “Баян хөндий”-н алтны төсөл эхнээсээ ямар явцтай хэрэгжиж эхэлснийг нягтлан шалгалаа. Ингэхэд хэд хэдэн хууль журам зөрчсөн болон авлига, хээл хахуулийн шинжтэй гэж болох өнцгүүд тэмдэглэгдсэнийг онцолж байна.
НЭГ: ДУТУУ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЖ, ЛИЦЕНЗ АВСАН УУ
Канадын “Erdene Resource Development” компанийн Монгол дахь үйл ажиллагаа явуулдаг салбар нь “Эрдэнэ Монгол”. Тэд “Баян хөндий”-д 2019 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авчээ. Эл зөвшөөрөл АМГТГ-ын дата санд, “Xundii” гэсэн нэртэй, “Эрдэнэ Монгол” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байна.
Тэгвэл, Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.7-д, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” хавсаргаж байж ашиглалтын тусгай зөвшөөрөл авна гэж заасан байдаг. Тэгвэл “Эрдэнэ Монгол” компани 2019 онд тусгай зөвшөөрөл авсан мөртлөө 2020 онд байгаль орчны нөлөөллийн ерөнхий дүгнэлтээ, 2021 онд нарийвчилсан дүгнэлтээ хүргүүлсэн байна.

БАРИМТ: 2020.08.14-нд БОАЖЯ-ны албан тоотод “2020.02.07-ны өдөр байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргаж хүргүүлсэн байна”, “Одоогоор нарийвчилсан үнэлгээний тайлан болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө ирээгүй байна” гэж дурджээ.
Өөрөөр хэлбэл, холбогдох байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийж, батлуулалгүй ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан дүр зураг харагдаж байна.
ХОЁР: НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭГ ХӨЛ ХОРИОТОЙ ҮЕЭР ХЭЛЭЛЦҮҮЛЖЭЭ
Өмнөх баримтад, БОАЖЯ-ны албан тоотод “Эрдэнэ Монгол” ХХК нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг ирүүлээгүй байгаа талаар дурдсан байсан. Түүнчлэн мөн оны гуравдугаар улиралдаа багтаан ирүүлэхгүй бол ерөнхий үнэлгээний дүгнэлтийг цуцалж, хуулийн дагуу арга хэмжээ авна гэж сануулж байжээ.

Тэгвэл, 2021 оны зургадугаар сарын 27-нд “Эрдэнэ Монгол” ХХК эл нарийвчилсан дүгнэлтийг багийн ИТХ-аар хэлэлцүүлсэн аж. Ингэхдээ Баянхонгор аймагт Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон үед ИТХ-ыг хуралдуулсан байна. Энэ үед Улаанбаатар хотоос очиж оролцон, санал бодлоо хэлэх хүсэлтэй иргэд аймгийн хил хаалттайн улмаас нэвтэрч чадаагүй байна.

Түүнчлэн, хуульд заасанчлан ИТХ-ыг 14 хоногийн өмнө зарлах ёстой байдаг ч хоёр хоногийн өмнө зарлан хуралдуулсныг иргэд аман яриагаар баталж байв. Ингээд тус хуралдаанаар нарийвчилсан үнэлгээг дэмжүүлсэн байгаа юм.
“Эрдэнэ Монгол” ХХК долдугаар сард нарийвчилсан үнэлгээгээ БАОЖЯ-нд хүргүүлжээ.
ГУРАВ: ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭГ СУМЫН ЗАСАГ ДАРГА НАР ЗӨВШӨӨРӨӨГҮЙ БАЙХАД БАТЛУУЛЖЭЭ
“Эрдэнэ Монгол” ХХК-иас эл төслийн хүрээнд үзэглэсэн Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ зурагдах процесс мөн анхаарал татав. Иргэдийн мэдээлж буйгаар, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Шинэжинст, Баян-Өндөр сумын Засаг дарга нар луу “Гэрээнд гарын үсэг зураарай” гэх агуулгаар хандсан гэх.
Ингэхэд Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Идэрмөнх аман байдлаар татгалзсан гэх мэдээлэл байна. Харин Шинэжинст сумын Засаг дарга Н.Сайханбаяр “ИТХ-ын хурлаар хэлэлцээгүй учраас зурах боломжгүй” гэж хариулаад ИТХ-аа хуралдуулсан байна. Ингээд 2021.08.01-нд Шинэжинст сумын ИТХ хэлэлцээд, “Гэрээг зөвшөөрөхгүй” гэж үзжээ.

Гэтэл Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ үүнээс бүр өмнө нь, долдугаар сарын 20-нд зурагдчихсан байна. Өөрөөр хэлбэл ИТХ-аар хэлэлцсэн шийдвэрийг хүлээлгүй.

Мөн энэ гэрээнд хэд хэдэн анхаарал татах агуулга байгаа нь:
- Дөрвөн жилийн хугацаанд орон нутгийн хөгжилд 7.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. Үүнийгээ ТББ-аар дамжуулан олгоно.
- 2021 онд гурван тэрбумыг хөрөнгө оруулахдаа: Энэ гэрээ батлагдвал 25 хувийг нь, нарийвчилсан үнэлгээ батлагдмагц 25 хувийг нь, барилгын зөвшөөрлүүд бүртгэгдмэгц 25 хувийг нь гэх байдлаа олгоно гэж заажээ.


Өөрөөр хэлбэл ТББ-аар дамжуулан олгох, түүнчлэн шат шатны зөвшөөрөл батлагдвал хэсэгчилж өгөх агуулгатай энэ 7.5 тэрбумын хөрөнгө оруулалт нь авлигын шинжтэй байж болохоор байна.
ДӨРӨВ: СУРАГЧДАД 500 МЯНГА, ИРГЭДЭД 300 МЯНГАН ТӨГРӨГ ОЛГОЖ ИРЖЭЭ
Оюутанд тэтгэлэг олгох, орон нутгийн иргэдийн төсөлд ажилд зуучлах агуулга дээр дурдсан хамтын ажиллагааны гэрээнд л заагдсан байгаа. Гэтэл энэ зурагдахаас өмнө оюутнуудад 500 мянган төгрөг өгдөг байсан талаар иргэд хэлж байна.
Мөн иргэдийг “Ажилд зуучилна, төсөл хэрэгжвэл ийм болно” гэх агуулгаар сургалтад хамруулдаг бөгөөд үүнд ирсэн хүмүүст 300 мянган төгрөг өгөөд явуулдаг гэх. Харин өдгөө “18 хүний хоёр нь л ажлын байртай болох боломжтой. Үлдсэнд нь жолооч, тогооч, цэвэрлэгч гэх мэт ажил л олдоно” гэж ярьж байгаа талаар тэндхийн иргэн мэдээллээ.
Э.ДАГВАСАМБУУ: А.АДЪЯАСҮРЭН, С.ГАНБААТАР НАРТ ТУСЛАМЖ ХҮСЭЖ ХАНДСАН
Бид "Эрдэнэ Монгол" ХХК-ийн байр суурийг авах гэсэн боловч холбоо барьсангүй. Иймд эл асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн орон нутгийн иргэдийн төлөөлөл болох Э.Дагвасамбуутай товч ярилцлаа.
Ингэхэд "Бид энэ асуудлыг сүүлийн гурван жил хөөцөлдөж байна. УИХ-ын сонгуулийн дараа Баянхонгор аймгаас сонгогдсон гурван гишүүнд гурвууланд нь хүсэлт өгсөн. Шалгаач, нөхцөл байдалтай танилцаач гэж. Хэд хэдэн удаа өгсний эцэст А.Адъяасүрэн гишүүн биднийг хүлээн авч уулзаад, туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн.
Энэ чиглэлд дадлага туршлага багатай, шинэхэн гишүүн учраас тэр С.Ганбаатар гишүүнд санал тавьсан гэсэн. Тэр ч бас манай аймгийн хүн. Ийм учраас тэдний хамт Баянхонгор аймагт очиж, нөхцөл байдалтай танилцсан удаатай.
Харин С.Зоригтбаатарыг С.Ганбаатар гишүүн санал болгосон. Өөрийнх нь туслах. Бас Баянхонгорын хүн учраас тусалъя гэж зөвшөөрөөд, хэвлэлийн бага хурал удирдаж өгсөн. Улс төрд нэр холбогдож байсан ийм хүнээр төлөөлүүлсэн нь олон нийтэд буруу ойлголт өгсөн байх. Энэ бидний алдаа байж" гэлээ.

"Баян хөндий"-н тусгай зөвшөөрлийн талбай.
Энэ орд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт байрладаг. "Эрдэнэ Монгол" ХХК энэ ордоос ойрын таван жилийн хугацаанд ил аргаар алт олборлох бөгөөд ашиглалтын хугацаанд 40.05 сая тонн хөрс хуулж, 10.3 тонн алт ялгаж авна гэж тооцжээ.
Төслийн хүрээнд нийт 115.65 га талбай өртөнө. Ил уурхайгаар 150 м гүн ухмал нүх үлдэнэ гэж тооцжээ. Нутгийн иргэд энэ газар хөнгөн хөрстэй, хуурай хийгээд мазаалай тэргүүтэн ан амьтны нутаг гэдгийг онцолж байсан юм.

"Erdene Resource Development" компани 2020 оны наймдугаар сард 18,000 метрийн ѳрѳмдлѳгийн ажил эхлүүлж, оны эцэст нийт 14,300 метрийн ѳрѳмдлѳг хийсэн байна. Үүгээр "Баян Хѳндий"-д 9,345 метрийн 54 цооног, "Баян Хѳндий" ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн талбайд орших "Хар Морь" талбайд 4,660 метрийн 25 цооног тус тус өрөмдсөн байна.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:
"Эрдэнэ Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг Б.Баярмаа нь "Erdene Resource Development" компанид Захиргааны ерөнхий захирлын албыг хашдаг байна. Тэр бүр 2005 онд тус компанид ажиллаж эхэлсэн бөгөөд ашигт малтмалын чиглэлээр 15 жил ажилласан туршлагатай нэгэн аж. Мөн Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин гэдгийг дээр дурдсан.
Дээр дурдсан агуулгууд "Баян Хөндий"-н алтны төслийг эхлүүлэхэд тодорхой хууль журмууд зөрчигдсөн, орон нутгийг иргэдэд хээл хахууль өгсөн байж болзошгүй, мөн компани болон аймгийн удирдлагуудын ашиг сонирхол нэгдсэнийг үгүйсгэхгүй нөхцөл байдлыг илэрхийлж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ багабанди гэж ДАЛД ордоггүй луйварчин байна. ОХИН нь бас ааваа дуурайсан АВЛИГАЧИН. ЭНЭ багабандийг ОЮУтолгойн ТУЗ өөс яагаад �######�уулахгнүй байгаа юм вэ? МАН энэ луйварчинг яагаад хайца�##�аад байгаа юм вэ?
ямаан толгой ямбанд хэрэггүй үтэр түргэн тас�##�
Энэ багабанди гэж нэг ёстой хумсаа нуусан муур шиг д�##�дуур чимээгүй гэтэж идсэн бузрын новш байх юм.
Эднийхэн яасан ханаж цаддаггүй ёроолгүй шуудайнууд вэ
haha ene teneg humuus yaj turiin alband orood bdgin
Алтан бүс нь чамлагдаад �##�тан дээл, м�##�гай, гут�##� хийлгэж өсөх нь дээ. Алтанбанди болохгэжуугаа..
Багабанди гэж нэг идэж ууж ханадаггүй хар Төвд байнаа. Хэдэн үеээрээ цуслах гэсэн шун�##�ын туламнууд вэ.
Төвөд биш манжийн шээс
Хужаагийн эрлийзүүд худлөө төвд гээд л хуцдаг болж
ТЭР ОРД 10 ТН БИШЭЭ ЗУРГАА ХУВААСАН ЛИЦЕНЗИЙН ДҮН НЬ 60 ТОННН ЮМ БИЛЭЭ. БАГАБАНДИ НАСНЫ ЭЦЭСТ ИНГЭЖ Ч НҮДНИЙ БУЛАЙ БОЛОХ ГЭЖДЭЭ.
Багабанди чи �##�тан гут�##� өмсөвч �##�цан майга нь хэвээрээ гэж аугаа Чойномын үгийг сануулая. Биррд гэж нарийн хоолой бүдүүн гэдэстэй амьтан байдгийг сана.
Багабанди түм бум нас�##�тугай. Бүх үр хүүхэд ач зээгийнхээ үхэхийг үзэж өөрөө үхмээр байвч үхэж чадахгүй амьдын тамд унахад чинь чиний �##�т мөнгө чамайг жаргаах вий дээ.
MAN iin altnii avdriig Bagabandi AN iin altnii avdriig sahal Erdenebileg nar sahij 2 nam gazriin dorhi baylgiin ezed bolson bolohoor hen ch hariutslaga huleehgui buren erhtei buduun hoshnogotoi humuus.
Багабанди гэдэг чинь , Оюу толгой " - д МА\х\Н -ын иөнхийн төлөөлөлөөр сууж байгаа , монгол улсын ерөнхийлөгч асан Багабанди мөн үү ... ??? Ерөнхий сайд Оюунэрдэнэ минь мэдэж байдаг боловуу ,Баянхонгорчууд минь Оюунэрдэнэ , Нямбаатар , Аюурсайхан , Батзандан , Болд нарт л ханд - тэд л аврана \ Ганбаатар , Адьяасүрэн хоёрыг минь хараад Багабанди \ тэр мөн бол \ инээнэ \ , тэд С�##�хитыг яаж аварч монголын ард түмнээ баярлууллаа - түүнийг л бүү март ...
БАГАБАНДЬ ЧИ ОДОО БОЛИОО. НЭР НҮҮР ГЭЖ БАЙНА УУ? ШУНАЛ ИХЭДВЭЛ ШУЛАМ ГЭДЭГДЭЭ. ЧАМД ТӨРӨӨС ОРОН СУУЦ ОРД ХАРШ БҮХ Л ХАНГАМЖ ӨГЛӨӨ. УГААСАА ТӨРӨХИЙН ГУЙЛГАЧИН ӨЛӨН ЗАН ЧИНЬ ЯАВЧ ЗАСРАХГҮЙ ХУЛГАЙЧ ЮМДАА. ТЭР ЖИЛ бАЯНХОНГОРТ ОЧИЖ ТЭР СУМУУДААР ХЭСЭХДЭЭ ЭНЭ ОРДЫГ ШИНШИЛЖ ЯВСАН ХУЛГАЙЧ БАЙНА Л ДАА
Oo muu huurnuud tsadaj hanahgui yu.haraal idsen hulgaichuud heden ureeree suiren dee ta nar
Ашиг сонирхол нтр гэчихжээ бас хэдийг идсийн баримт нотолгоо чинь тодорхой бус л байнадаа
Харин тиймээ гайхаад д байна
ene yamar olon tolgoi erguulsen Erdenes Mongol, Erdene Mongol geh met adil nertei companiud baidag yum be, zoriudaar uu?...
shunal ni diildehgui heden nohduud tord garchaad duraaraa durgij bnaa
arai2 ymand chin hemjee hyzgaar gj bdgimshdee
hj bga ymaa medej bga bolool hj bgashdee
Арай ч дээ ийм байж болохгүй ш дэ
Багабанди миньдээ ганц үг унагахгүи бүх нүглээ нууж чадах чинь т�##�аар болж булавч бултаиж баигаа юм биш үү Иим ерөнхиилөгчтэи баисан гэж бодохоор гол харлаж баина шүү Алтанд хэн ч шунадаг Гагцхүү тэвчиж хязгаарлаж чаддаггүи үе удам бэ Онгон баиг�##�иа хаирлах хүн арддаа хүитэн сэтгэлээр хандаж баигаа нь юутаи эмгэнэл билээ Титэм үгээ зүрхнээсээ бичээгүи л юм бна
Титэм үг шигээ амьдараасай яасан ч барагддаггүй шун�##�тай юум шо найзтайгаа нийлж зөндөө л цус�##�сан нөгөөдөх нь нүгэл нь нүдээрээ гарч х�##�уун тамд хайлсан одоо энэ шун�##�тын сав дүүрэх болоогүй юум байхдаа аягүй бол хань ижил үр хүүхэдийнхээ толгойг з�##�гиж байж цадах биз
Chi ch nugelteisht
Нэг нь муу нэртэй болсон бол хэзээ ч хүнийг сайнаар тусгаж авахгүй гэдэг юм даа надаа бол харин ч хэрэгтэ санагдах юм үйлдвэржүүлэлт уурхай бол эх орны өсөн дэвжих гол замуудыг нэг хэдий өмнөх нэр хүнд нь муу байсан ч одоо ингээд явж байгаа нь �##�бан ёсных бөгөөд нилээн хэдэн ажлын байр нэмэгдэх давуу т�##�тай тэгтэл тэр хавийн хамаг нинжа нар нь үхэх гэж байгаа юм шиг л тэмцэж байна . Харин тэдгээр нинжа хэмээх ямарч хариуцлага болон үр дагаварыг үл тоогсод буюу нинжа нараас нутаг уснаасаа хол байдгах хэрэгтэй
Юм л бол газар доор ортол нь муулах бидний зан юм даа. Тэрний оронд ингэж сайжруулая гэж зөвөлж ингэж дээшлүүлмээр байна гэж гоншигнож ингэж зөв болгомоор байна гэж дайрв�##� манай улсын бүх с�##�бар өдийд дээд зэрэгтэй тулчихсан байгаа
багабандь түм наслаад үхэхдээ авсаа энэ �##�таар цутгуулаад үлдсэн �##�тыг нь авсандаа хийж өмхийрөх юм гэнэ билээ,
Za tegsen ch yadiin bee gaitain hahah :))
Ajil hiiheer l huniihamag haraaliig ideh yumaa taiwanorhi l do kkk
Багабанди тэргүүтэй новшнууд нэг л өдөр шангаа хүлээх цаг нь ирнэ дээ
Chi ch gesen uiliin uree edlene za?
Худ�##�ч зоригоо одоо болио. Бас нинжа Дагваа юухэвдээ чи Ухаад нөхөн сэргээлт хийх үү
Chi uuriiguuu hichee bitgii humuusiiin ajild saad teeg bolj bai
багабанди гэж идэж ууж, эх орноо зарж ханадаггүй бирд вэ. Хэдэн үеэрээ идэх хөрөнгөтэй болсон баймаар юм.
Dahiad Erunhiilugch boloosoi
Ямар шун�##�тай хог шаарнууд вэ. Багабанди гуай чинь монголын нэг назарбаев юм бна. Улс орныхоо газар шороог гадныхантай нтйлж ухаж зараад яасан ичдэггүй юм бэ. Хэлэх үг �##�га
Bagabandi, tyynii ger bul yamar xanaj tsaddaggui yum be. Odoo bolno. OT-oos ch gesen ene balai bagabandiig z##luulaach. Udam muutai luivarchid duusax bolson. Manai uls turchid bolon ger buliinxen ni iim zavaarsan amitad shuu.
Үйлийн үрийг нь үр ач нь үүрэх болно доо, �##�т ухсан хүмүүс үйлээ үзнэ, эх дэлхий тэднээс хариугаа авна. Газар шороогоо хөндөөд сайн сайхан явна гэдэг бүтэхгүй асууд�##�, нэхэл хатуу байдаг гэдгийг Мянганбаяр, Жастын Батхүү, Эрэлийн Эрдэнэбат нар харуулж бна. Тийм их �##�таар яадаг бна, �##�т ухаж гаргах тоолонд гол горхины ус �##�га болж, хүн ард м�##� амьтан усгүйдэх аюулд хүрдэг гэдэг биз дээ. Түүний оронд байг�##�ь дэлхийгээ, эх орноо, газар нутгаа, уул усаа хайрлаачээ
Baga baind chi odoo boliochee.tsusalj hanahgui yu.
зууны луйварчин
ШУНАЛТАЙ ХӨГШИН ТАЛЬХИ МИНЬ ДЭЭ ЧИ ХОРВООД НҮЦГЭН ИРСЭН ШИГЭЭ НҮЦГЭН БУЦНА ДЭЭРЭЭС НЬ АВС ЧИНЬ ХЭМЖЭЭТЭЙ АВСНЫ НҮХ БАС Л ХЭМЖЭЭТЭЙ
Коммунист коммунистаараа л үлдэнэ хэзээ ч өөрчлөгдөж,улс орон ард иргэдээ бодохгүй.Дэлхийн бүх баялагийг эзэмшэн ч бирд зангаа тавихгүй.
Багабанди бол Монголын газар шорооны төлөө цогтой тэмцэгч, эрэлхэг зоригт баатар мөн.
Багабанди багагүй гарын хулгайч бололтой юм. Сэмхэн сэмхэн гэтээд их чоно юмаа
Уурхай болгон л ингэж ажиллана ОТ ч гэсэн мөн адил орон нутгийг дэмждэг. Эгүүр-ийг овоо гэж бодсон юмсан гэтэл адгийн поп Ганбаатарын Баянхонгорт дэиших амбицын гар хөл болж явдаг юм байж. Мядагбадам сэтгүүлчид урам хугарч байна.
Ийм хачин хув�##�знуудыг Бурхан гэсгээнээ.
Зөв шүү.шүүх нь хахуульд өртчихгүй бол цуцлагдаж болох л юм бна.
Хууль бусаар ажил эхлүүлчихээд энгийн м�##�чин ард иргэдийг хүч түрэн элдэв бусаар дарамт�##�ж байна .Эх нутаг ,ус,ан амьтан,ирээдүйнхээ төлөө тэмцэж байгаа хүмүүсийг бодоод хурдан түргэн шийдэж өгөөсэй!!!!!!!!.Ард иргэд минь сэтгэгдлээ бичээд байгаарай
Ene bol Bayanhongor aimgiin MAN-iin hulgaich novshnuudiin hiisen eeljit luivaruudiin neg ni mon.Ted irgediin sanaliig hudaldaj,hulhidaj avchihaad iim l zuil hiideg.Aimgiin darga Monhsaihan,IH-n darga Enhbat,Ter Hishigbaatar nar huivaldaj tuhain sumdiin ard irgediin esreg negdsen,tus kompianaas avilgal avsan ni unen.Deerh nohduuded bas arga hemjee avch,toroos bur moson z##luulah ni zov.Ter Hishigbaatar gehed l Buushagaan sumiin irgediig hulhidaj aimgiin hurald suuj baigaa.Udmaaraa hulgaich nohor.