ДЭЛХИЙ

NIKKEI: Орос орон Монголчуудыгаа Хятадаас “харамлах” нь

Япон улсын дэлхийн тавцан дахь улс төр, эдийн засгийн чиглэлээр бичдэг NIKKEI хэвлэлийн агентлагийн нийтлэлээс тоймлон хүргэж байна. Нийтлэлч: Димитри Саймс

Оросын төр засаг Монгол орон руу санхүүгийн болон цэрэг зэвсгийн салбараар дамжуулан мэдэгдэхүйц идэвхтэй “шахаа” хийж эхэлсэн нь илт анзаарагдах болов. Үүний цаана Монгол дахь Бээжингийн нөлөөллийг багасгах зорилго нуугдаж буй гэж үзэж байна. Өнгөрсөн есдүгээр сард үзэглэгдсэн гэрээний дагуу тэд Монгол улсад 1.5 тэрбум долларын санхүүжилт олгохоор, үүнийг нь Монголчууд дэд бүтцийн салбараа хөгжүүлэхэд ашиглахаар болсон нь сонирхол татаад өнгөрсөн.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад Орос, Монгол хоёр орны худалдааны тэнцэл даруй 40 хувиар өссөн үзүүлэлттэй байна. “Зөвлөлт” задарч унасны дараа Оросууд дөнгөж хөл дээрээ босож буй энэ орны дотор анхдагч эрчим хүчний үйлдвэрлэлээр үүрээ баттай засаж авахыг зорьсоор сүүлийн 30 жилийг үдлээ. Мөн ноднин жилд л гэхэд Санкт Петербург хотод болсон Эдийн засгийн форумаар Монголын хэд хэдэн импортлогч компаниудтай Оросын газрын тосны Роснефть компани 2.1 тэрбум долларын гэрээ үзэглэсэн юм.

Дээрх лугаа зөвхөн санхүү, эдийн засгийн чиглэлээр ч бус, цэрэн хүчний салбарт ч “идэвхтэй” хамтран ажиллаж эхэлсэн нь ажиглагддаг. 2014 оны санамж бичгээс хойш хоёр орны харилцаа ил далд хэлбэрээр огцом урагшилж эхэлсэн шиг харагддаг.

Гэхдээ, энэ нь Монголчуудад сайн санасных уу, өөрсдийн ашиг сонирхлоо бодсоных уу гэдэг сонирхолтой асуулт болжээ.

Судлаачдын үзэж буйгаар Орос орны нүдээр Монгол улс нь Хятад руу бараа, бүтээгдэхүүнээ гаргах, дамжин өнгөрүүлэх боломж, гарц аж. Оросын томоохон их сургуулийн /Far Eastern Federal University/ -ийн судлаач Артём Люкиний хэлснээр, Алтайн уулсаар дамжуулж Хятад руу бараа зөөх нь хамгийн алдагдал багатай зам гэсэн тооцоолол хийчхээд буй. Мөн Алексей Маслов тэргүүтэн олон судлаачид энэ байр суурийг баримталж, түүнийгээ ил тод илэрхийлсээр байгаа юм.

А.Масловын хэлснээр, хэрэв Бээжингийн бодлого Монголд энэ хэвээр орон зайгаа тэлсээр байвал, Оросуудын хэтийн зорилго үгүй болох магадлалтай. Тэрбээр, “Хэрэв Монгол эдийн засгийн хувьд Хятадын хараат болчихвол, Оросын хилийн 70 хувь нь Хятадтай залгах болно. Ингээд бид ч эдийн засгийн хувьд тэдэнтэй хамааралтай болно” гэж ярьжээ.

...

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2019-10-07 16:06

Монгол ямар ч хүн хятадын хараат болохыг хүсэхгүй ийм өрөөсгөл сэтгэгдэл төрүүлэх мэдээлэл тараахаа больмоор юм. Орос улстай байгуулсан хамтын гэрээ нь хэрэгжээсэй тэгвэл ядаж бинзен тосны үнэ хямдрана биз дээ.

LesOrdiff
LesOrdiff
2020-01-27 17:31

Canadian Pharmacy Best Rx [url=http://apcialisle.com]Buy Cialis[/url] Dosage For Cephalexin online cialis Pharmacy Viagra

StevSlarie
StevSlarie
2020-02-03 09:30

Find Acticin Cheap In Usa With Next Day Delivery http://buyciallisonline.com/# - Cialis Can You Get High From Cephalexin Cialis Propecia Acheter France

LesOrdiff
LesOrdiff
2020-02-07 10:45

Cialis Super Active 100mg http://abuycialisb.com - canadian pharmacy cialis 20mg Cialis Dolor De Piernas Cialis Cialis Durata Erezione

MatFuse
MatFuse
2020-02-08 01:35

Cytotec Next Day http://abuycialisb.com - Cialis Xenical Diet Pill Online From Canada Buy Cialis Secure Ordering Real Bentyl Price Best Website

Холбоотой мэдээ

Back to top button