НИЙГЭМ

Тодруулга: Нийслэлийн хэмжээнд 4-5 байршлын орон сууц халуун усгүй байна

Дулаан түгээж эхэлсэн ч засвар, шинэчлэлийн улмаас халуун усгүй байгаа орон сууц, хотхонууд байна. Энэ талаар бид өмнө нь Өвлийн ачааллыг даахгүй тул 5А магистралийг сольж, иргэд дөрвөн сар халуун усгүй амьдарлаа контентоор бичсэн.

Үүнд дурдагдсан:

  • Хан-Уул дүүргийн 5-р хороо, "Гэрэлт өргөө" хотхон
  • Баянгол дүүргийн 3-р хороо, УГТЭ орчмын байрнууд нь өнгөрсөн баасан гарагийн байдлаар халуун усгүй байсан юм.

Энэ талаар үргэлжлүүлэн өнөөдөр /2022.09.19/ "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас тодрууллаа.

Ингэхэд:

  • Хан-Уул дүүрэг дэх засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууссан. Тохируулгыг хийсэн. Өнөө оройноос эхлэн халаалт, халуус ус ирэх хуваарьтай байна.
  • Харин Баянгол дүүргийн байршилд хил дээр саатаад байсан шугам, хоолойнууд ирсэн байна. Засварын ажил хийгдэж, есдүгээр сарын 25 гэхэд халаалт, халуун ус өгөх хуваарь өгчээ.

Ийм асуудал бүхий 4-5 байршил Нийслэлийн хэмжээнд байгаа, засварлахаар ажиллаж буй талаар "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас мэдээлсэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-19 15:23

Hurdan iruulehgvi bol gadaa ch huiten gert ch huiten bdg bollooo

Зочин
Зочин
2022-09-19 15:25

Даарангуут дархлаа унадаг энэ цаг үед х�##�а�##�таа гялс ирүүлэхгүй бол ханиад томуунаас с�##�ахгүй нь байна шүү

Зочин
Зочин
2022-09-19 15:25

Х�##�а�##�т ирсэн ч гэсэн дөнгөж л бүлээвтэрдүү л байгаа их хүйт унахаар нэмэх юм болов уу угаасаа нэг иймэрхүү ирэх юм болов уу х�##�а�##�т нь

Зочин
Зочин
2022-09-19 15:26

Х�##�уун ус, х�##�а�##�т хоёр оо янзламаар байна аа

Холбоотой мэдээ

Back to top button