Сурвалжилга, Нийтлэл

Өвлийн ачааллыг даахгүй тул 5А магистралийг сольж, иргэд дөрвөн сар халуун усгүй амьдарлаа

Улаанбаатар хот хөгширч буйн нэг жишээ бол хуучирч, элэгдсэн дулааны магистраль шугамууд. Энэ жил халуун ус тасалж засвар хийлээ ч дараа жил дахиад л давтах болдог.

Тэгвэл энэ жил тавдугаар сарын 20-ноос хойш халуун усгүй байга айлууд байна. Монголчууд орон сууцанд амьдрахын тулд багагүй төлөөс төлж, зээлд хамрагдах шаардлагатай болдог ч зунжин халуун усгүй байна гэдэг том зөрчил юм.


Хан-Уул дүүргийн 3-р хороонд: Цахилгааны мөнгө хоёр дахин их гарч байна

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах "Гэрэлт өргөө" хотхоны оршин суугчид зэврүүн энэ өдөр ч халуун ус, халаалтгүй байна. Уг нь энэ оны дөрөвдүгээр сард ээлжит засварын хүрээнд халуун усыг тасалжээ. 14 хоноод, ус ирсэн байна. Гэвчиг тавдугаар сарын 20-ноос эхлэн том хэмжээний засвар хийгдэнэ гэх тайлбарыг албаны хүмүүс өгсөн ба үүнээс хойш тэд халуун ус үзсэнгүй.

Засвар эхлээд есдүгээр сарын 1-нд дуусах хүлээлттэй байсан ч хойшилсоор ийн 15 болжээ.

"Гэрэлт өргөө" хотхоны оршин суугч Б.Мөнхдалай "Энэ хугацаанд үргэлж ус халаах юм, цэвэр цэмцгэр байхын тулд саун, душиэр үйлчлүүлэх юм. Зардал мөнгө нэмэгдэж байна. Цахилгааны мөнгө бараг хоёр үржигдэж гардаг боллоо" гэлээ.

Хэрэв товлосон хугацаанд засвар дуусаж, халуун ус ирэхгүй бол алдсан хугацааг нөхөх утгаар дараагийн дөрвөн сар халуун усны төлбөр төлөхгүй гэж Б.Мөнхдалайнх бодож байгаа аж.


Баянгол дүүргийн 5-р хороонд: Нялх, нойтон хүүхэдтэй айлууд хэцүү байна

Харин Баянгол дүүргийн 5-р хороонд байрлах 113-р байрны оршин суугч Б.Энхтуяа мөн ижил асуудалтай байгаагаа хуваалцлаа. Эднийд зургадугаар сарын 24-нөөс хойш халуун ус тасарчээ.

Хүндрэл мөн л ижил, усанд орохдоо гадуур үйлчилгээний байгууллагуудыг зорих болдог. Санхүүгийн хувьд илүү зарлагатай. Түүнчлэн нялх, бага насны хүүхэдтэй айлуудад халуун усны хэрэгцээ их гардаг тул бүр хүндрэлтэй байгаа талаар онцолж байлаа.

УГТӨ-ийн ойролцоох 10-р хорооллын хэд хэдэн байр ийн халуун усгүй болжээ.

Б.Энхтуяа "Анх наймдугаар сарын сүүлээр л халуун ус ирнэ, засвар дуусна гэсэн. Тэр нь одоо есдүгээр сар гарсан хойно аравдугаар сар болж хойшилчихлоо. Утастаж асуух гэхээр тоймтой хариу өгөхгүй, шууд тасалчихна. Эсвэл түүнээс, үүнээс асуу гээд өөр дугаар өгнө. Ийм байдлаар биднийг төөрүүлдэг. Хаана хандах, хэчнээн удаан хүлээхээ мэдэхгүй байна" гэлээ.


"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК: Бүтнээр нь солихгүй л бол энэ өвлийн ачааллыг даахгүй

Энэ асуудлаар "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас товч тодрууллаа.

Ингэхэд "Хан-Уул дүүргийн 3-р хорооны тухайд маш том засвар хийсэн. ТЭЦ-З станцаас гардаг, газрын дээгүүр ил гарч үргэлжилсэн том хоолойнууд нь 50-иад жил ашиглагдсан. Энэ өвлийн ачааллыг даахааргүй байгаа. Иймд эл 5А магистралийг бүтнээр нь сольсон.

Европын сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, тендер зарлаж ажлыг хийсэн. Бараа, материал хил дээр гацсаны улмаас төлөвлөгөөт хугацаанаас 15 хоногоор хэтэрсэн. Өнөөдөр ус дүүргэлт хийсэн, маргааш нөгөөдрөөс халуун усаа шахах хүлээлттэй байна" гэлээ.

Харин Баянгол дүүргийн 5-р хорооны тухайд "8-р магистраль шугам солигдож байгаа. Мөн л бараа, материал нь хил дээрээс ирэхгүй удаж байгаатай холбоотой. Засварын ажил яг ямар шатандаа байгаа талаар тодорхой мэдээлэлгүй байна" хэмээв.

Үүнээс харахад энэ өвлийн ачаалал даах боломжгүй болсон томоохон хэмжээний магистраль шугамуудыг сольж байна. Зайлшгүй ажлыг зохион байгуулж байгаа хэдий ч иргэдэд хүндрэл учруулж эхэлжээ. Хил гаалийн нөхцөл байдал ч тээг болж байгаа аж. Гэвч иргэдийг үнэн зөв, шуурхай мэдээллээр хангахгүй, алдаж буй цаг хугацаа, хохирлын хэмжээнд нь өөр өнцгөөс хандахгүй байгаа нь улам бухимдуулах шалтгаан болжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-09-17 17:35

Муу АН, Монголын эрчим хүчний с�##�барыг битгий оролдоод бай!

Зочин
Зочин
2022-09-17 21:43

Xan uul 2-r xoroond xaluun us uchugduruud baixgui baina. Xurdan ugmuur yum daa

Зочин
Зочин
2022-09-18 10:57

Хэддүгээр зуунд ямар нийгэмд амьдраад байнаа монголчууд минь болж бүтэж байгаа юм байна уу манай улсад хэцүү юмбэ. Ёстой л игзаар (БСШУ-ны сайдын үг) хөдөлж байна шүү. Жилийн жилд орон сууцанд амьдардаг айл өрхүүд 7-10 хоног цаашлаад сараар х�##�уун усгүй. Тэгээд сургууль цэцэрлэг эхлэхтэй зэрэгцээд дулааны шугам солих гээд газар ухаад хаяна булсан болоод орчныг нь гүйцэт цэвэрлэхгүй тот хавтангуудыг нь хаяад явна. Ингэж л ажлыг гурилдана гээч болгож байх юм.

Уншигч
Уншигч
2022-09-18 16:06

500 мянган хүн амьдрахаар төлөвлөгдсөн хот хэд дахин их хүнтэй болчихоод энэ зэрэгтэй байгаа нь их юмдаа

Зочин
Зочин
2022-09-18 19:13

Сэргээгдэх эрчим хүч хэрэглэх гэхээр зөвшөөрөл ав гээд байх юм. Чацагнууд минь чадахгүй бол чадлаараа амьдар гээд чадах гэж ядаж байгаа хэдээ боож хаахгүй байж болдогүй юм уу

Жавхаа
Жавхаа
2022-09-18 22:06

Нийслэлд орон сууцанд амьдарч байгаа юм уг нь, наадмаас хойш өнөөдрийг болтол х�##�уун усгүй амьдарч байна. БЗД-ийн 2-р хороо(шинээр 30-р хороо болсон) Цагдаагийн 2-р хэлтсээс хойшоо байдаг Тулга хотхоны 65-5-р байр. Энэ байрыг барьсан Тулга Констракшн ХХК-нь Цахилгаан шугам сүлжээнд цахилгааны өртэй гээд оршин суугчдынхаа х�##�уун усыг таслаад, орц, гараж нь гэрэлгүй 90 хонох гэж байна. Хариуцсан Өөдөө байг�##�ь гээд контор нь манайх мэдэхгүй гээд, ЦШСүлжээ нь болохоор танай компани өртэй гээд энэ асуудлыг шийдэж өгөх газар олдохгүй оршин суугчид бид яах учраа олохгүй байна

Зочин
Зочин
2022-09-19 19:03

hurdan usaa uguuchuu nylh hvvhedtei hvvten hetsvv bnashde

Холбоотой мэдээ

Back to top button