Top StoriesУЛС ТӨР

АТҮТ-ийнхний хэрэг АТГ-т царцдаг шалтгаан Д.Амарбаясгалангийн найз Б.Гүрсоронзон уу

АТҮТ -ийнхний авлигын хэрэг хуулийн байгууллагад царцаж, эзэн холбогдогчид нь байгууллагадаа эсвэл бүр өөр газарт очиж орогнон албан тушаал хашдаг тухай жагсаалтыг бид өмнө хүргэж байсан билээ.

Энэ удаад тэдний авлигын хэрэг АТГ-т царцаж, ужгирдаг шалтгаан нь юу вэ гэдэгт анхаарал хандуулав. Ингэхэд

Нэгдүгээрт: АТГ-ын шалгах хэлтэст Б.Гүрсоронзонгийн найз байж болзошгүй гэх мэдээлэл буй.

Хоёрдугаарт: ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан АТҮТ-ийг дарга Б.Гүрсоронзон нар найзууд гэгддэг. Д.Амарбаясгаланг генсек байхад түүний шууд нөлөөллөөр томилогдсон гэх бор шувуу улстөрийн хөшигний ард нисч байсан билээ.

Дээрх нарийн чанд, нууц шахуу холбоо сүлбээ АТҮТ-ийнхний хэргийг АТГ-т царцаагаад байдаг юм биш биз. Өөрөөр хэлбэл Д.Амарбаясгалангийн найз Б.Гүрсоронзон байж болзошгүй гэх хардлагыг хүргэж байна. Эл байгууллагынхны хэрэг гацдаг хоёрдугаар шалтгаан нь авлигачдын тус тусынх нь эзэд. Бид өмнөх контентоороо авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийн цаана улстөрчдийн ямар хамаарлууд байдаг тухай хүргэж байв. Харин хамгийн том хамгаалалт нь АТҮТ-ийн дарга нь өөрөө ч байж болзошгүй.

Б.Гүрсоронзонгийн хувьд: Авто тээврийн салбарт мэргэжилтнээс эхлээд найм гаруй жил ажиллаж байна. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын ТХБХ-ийн даргаар ажиллаж байгаад дэвшиж байв. АТҮТ-д ирэхээсээ өмнө Хөвгөл чиглэлд том оврын автобус эзэмшиж явуулдаг байжээ. Улмаар автобус нь осолдож байсан тухай мэдээлэл байдаг.

-Б.Гүрсоронзонгийн томилгооны холион бантан-

Түүний АТҮТ-д хийсэн томилгоонууд шүүмжлэл дагуулдаг. Ялангуяа авлигын асуудалд нэр холбогдож ирсэн хүмүүсийг хэлтсийн даргаар байлгасаар, дотор нь хольж сольсоор, холион бантанг нь хутгасаар иржээ.

Тодруулбал, АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос нь 2022 оны хоёрдугаар сарын 18-нд АТГ-аас саатуулагдаж байсан дөрвөн хүний нэг. Олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийн авлигын хэргээр хэрэг нь шүүхэд шилжээд байгаа. Саатуулагдаж шалгагдаж эхэлснийх нь дараахан түүнийг Б.Гүрсоронзон хэлтсийн даргаас нь буулгаж, хэлтэс дотор нь ажиллуулсан байдаг.

Улмаар Засгийн газраас дэд нарын орон тоог байхгүй болгож цомхотгосон. Эл цомхотголд өртсөн АТҮТ-ийн Ачаа тээвэр хариуцсан дэд дарга Ц.Эрдэнэчулууныг К.Айдосын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга гэх албан тушаалд давхар аваачжээ. Ингээд ганц хоёр сарын дараа буюу тавдугаар сарын 27-нд аваачсан албан тушаалаасаа буцаах шийдвэр гаргаж. Давхар албан тушаал хашаад буусныхаа төлөө өнөөх нь зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө буюу 14 сая 490 мянган төгрөгийн тэтгэмж авсан байгаа юм.

Ингэж К.Айдос, Ц.Эрдэнэчулуун нарын албан тушаалын холио солио хийж, давхардуулж тоглох үеийнх нь баримт тэдний сайт дээр нотлогдон үлдсэн аж.

Харин одоо Ц.Эрдэнэчулуун нь Мэдээлэл технологи хариуцсан хэлтсийн даргаар ажилладаг. Түүнд энэ салбарт тэнцсэн, ажиллах шалгуур мэргэжил байхгүй гэдгийг тодотгоё. Хачирхалтай нь тээвэр хариуцсан чиглэлийн ажилд гар бие оролцож бүр С.Бямбацогт нарыг дагаж Цагаан хадад оччихсон явсан гэгддэг.

Авлигын хэрэгт холбогдсон ч албан тушаалаасаа салдаггүй АТҮТ-ийн хурган дарга К.Айдос ч АТҮТ-д том бас эрх байж чадаж байна. Дэд дарга Ц.Эрдэнчулуун ч ялгаагүй. Давхар албан тушаал хашиж байгаад буусныхаа төлөө төрөөс 14.5 сая төгрөг идчихэж байх жишээтэй. Түүний хувьд 2012, 2013 оны үед АТҮТ-д анх гэрээт хуульчаар ажилд орж байсан бол өдгөө дэд дарга болтлоо дээшилжээ.

Хэнтий аймгийн гаралтай бөгөөд хүргэн ах нь Ерөнхий сайдын ойрын хүн тул АТҮТ-д том байдаг гэх мэдээллийг учир мэдэх хүмүүс хэлж буй. Энэ бүх томилгооны холион бантангийн эзэн нь эцэстээ АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон болж таарна.

-АТҮТ дэхь ашиг сонирлын зөрчилтнүүд-

Дээрхээс гадна бас түүний туслах н.Дэвшил ч бас давхар албан тушаалтан гэгдэж байна. Даргынхаа туслах хийхээс гадна тус газрын Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэнгээр ажилладаг аж. Өөрөөр хэлбэл байгууллагынхаа санхүү мөнгөний санд суудаг хүн даргынх нь ойрын хүн болж шадарладаг гэсэн үг.

Мөн эл байгууллагад ашиг сонирхлын зөрчилтэй ч хүмүүс бийг цухас дурдах нь зүй. Жанцансүрэн нь өөрөө жолооны курстэй, Батжаргал нь үнэмлэх хэвлэдэг гээд хувийн бизнес хувьсгалын ажил хоёроо зэрэгцүүлж хийдэг хүмүүсийн тухай бид дараагийн дугаартаа дэлгэрэнгүй дурдана.


Энэ агуулгаарх өмнөх контентууд:

Авлигын үүр болсон АТҮТ-ийнхөн хуулийн хамгаалалт дор албан тушаал хашсаар, дэвшсээр байна ЭНД дарж уншина уу.

Хэргийн мөрөөр: Авлигын хэрэг нь царцсан Д.Тэмүүжин Дорноговьт ТӨҮГ-ын дарга болжээ бичвэрийг ЭНД дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөдөөний банди нар ямар хурдан авлигчин баян болж бнааа хөдөөнөөс х�##�тар шуудай үүрч ирээл тэрбумтан нутгийн з�##�уус нь мөрөөдөөстэй пппдд

Зочин
Зочин

Өнөө цагт хулгайч луйварчид даам болсрн цаг. МАН ард иргэдийг хошгиртол хуурч байх шив

ennie
ennie

АтГ өөрөө авилгын үүр болцон юм биш биз дэ

Зочин
Зочин

Энэ монголд ер нь болж байгаа юм ер �##�га энэ авилг�##� ёстой гаарчээ.

Зочин
Зочин

Садан төрөл, танил т�##�, наыз нөхөдөрөө ингэж үүрлүүлэхиыг болиулах хэрэгтэй

Зочин
Зочин

шударга байгаарай ла лрууд

Зочин
Зочин

төр ийм болж хувирсан.Хэдхэн хүмүүс шүү

хохинээ
хохинээ

хохинээ арчаагүй ул ш�##� гишгүүрээрээ хочлуулсан л�##�руудл болсоны гай нам дагасан хужаа царайнтай өлөн даргадааа гөлөг пялдага гоё ярьсан хулгаачууд л баяждаг болждэээ м�##�уудаааа

Зочин
Зочин

К.Айдос нь одоогоор Хөдөлгөөн удирдлагын хэлтэсийн даргаа хийж баыгаа ба Ц.Эрдэнэчулуун нь Мэдээллийн технологийн дарга гэсэн сэтэртэй ажиллаж байна.

Гүрсоронзон байрны ЗБ байсан
Гүрсоронзон байрны ЗБ байсан

За наад баагий чинь модны хоёрын бааранд насаараа ЗБ хийсэн гөлөг шүү. Үхсэн ацны мэргэжилтэн

Зочин
Зочин

Одоо бүр даога нь. Их хур�##�д нэр дэвших гээд байна.

Зочин
Зочин

Bas uu???

Зочин
Зочин

Shalga shalga

Зочин
Зочин

Үнэн бол ш�##�га???

Зочин
Зочин

Alaaad haysan unen bol bas l busarmag ym bolj

Зочин
Зочин

Khyn er n' neg mesten deeree udakhaaraa khamag muu muukhai bykhniig khiideg boldog yum bna doo. Amarbayasgalan arai l udsan. End tendyi uuriin gar khul, khumsiig gyn gynzgii shigtgesen bna daa.

Зочин
Зочин

Odoo ch tanil talaaraa uurlehgvi bh howordson tsag doo ajlaa l hiij baiwal

Зочин
Зочин

Өмгөөлөгч О.Баясг�##�ан гэгчээр дамжуулж хууль хян�##�тынханд маш их авлига өгсөн дөө

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тийм үү

Зочин
Зочин

Ажлаа л хийж чадаж баыв�##� ямар хамаатай юм

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хэдэн мянган тонн нүүрстэй эд бүгд хамаар�##�тай. С зөвшөөрлийн бичиггүй бол Хятадын т�##� нэвтрүүлэхгүй. Тийм болохоор АТҮТ-н гарууд С бичиг өгөөд л гаргасан.

Зочин
Зочин

Za arai ch tiim yum baihgvi bailgvi dee

Зочин
Зочин

Бүлэг хулгайч нар гайхах юм �##�га

Зочин
Зочин

Муур хулгана болж тоглоод л мөнгөө ээлжгүй гээр цус�##�ж байдаг юм байна даа.

Haliun
Haliun

ш�##�гах хэрэггүй авлига хээл хахуулийн хулгайчид төрийн бүх байгууллагад үүрээ засаж төвхнөөд идэж ууж хулгайлж тансаглаж явна үүний тод жишээ АТҮГ мөнөөс мөн

Зочин
Зочин

авто тээврийн төвийн с зөвшөөрлийн мафиия дэд сайд нь бсан батэрдэнэ аудтын даг занданб�##� нарын олонжилийн д�##�д бизнесс

Зочин
Зочин

Хүрэлсүх Оунэрдэнэ нартай холбоотой Хэнтийн
Хэрэгдарангуйлагч болох замаа Хүрэлсүх засаж
Байгаа Путин СИ жин пи Путин нарын жишгээр
Явж байна гэхэд хилсдэхгүй гэж бодож байна

Зочин
Зочин

Гүрсоронзон нь эднээсээ хувь авдаг учир хамгахож байгаа. Амарбаясг�##�антай найз нь ч үнэн. 2024 онд сонгуульд нэр дэвшихээр ятигдаж байгаа. АТҮТ-н дарга асан, одоогиын Сонгуулийн ерөнхий хороон дарга Дэлгэрнарантай нэг нутаг. Ингээд л дэгжин дээшлэж дэвшээд байгаа юм даа.

Зочин
Зочин

Мэдээллээ нягт�##�даггүй, шууд хов бичдэг болохоор энэ сайт явцгүй

Холбоотой мэдээ

Back to top button