НийгмийнХэргийн мөрөөр

Хэргийн мөрөөр: Авлигын хэрэг нь царцсан Д.Тэмүүжин Дорноговьт ТӨҮГ-ын дарга болжээ

Одоогоос есөн сарын өмнө буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот дахь АТҮТ-ийн харьяа дөрвөн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. Улмаар Б тэргүүтэй нэр бүхий хэд хэдэн албан тушаалтан, мэргэжилтнүүдийг баривчилсан. Тэднийг мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авдаг байж болзошгүй гэх шалтгаанаар ажиллагаа явуулж, шалгасан билээ.

Хамгийн хачирхалтай нь тухайн үед АТҮТ-ийн Мэргэшсэн жолоочийн төвийн мэргэжилтэн Б-гийн хамт С, М, Т гэх хүмүүсийг хамт шалгасан боловч ганцхан Б гэх нэр хэвлэлүүдэд илээр мэдээлэгдээд өнгөрсөн.

Мэдээлэгдэх ч гэж АТГ-аас зарласан ганц нэр гэсэн үг.

Гэвч өдгөө дээрх нэр бүхий албан тушаалтан, мэргэжилтнүүдийн заримынх нь хэрэг прокурорт шилжиж, зарим нь албан тушаалаа одоо хүртэл хэвийн хашиж, зарим нь бүр өөр албан тушаалд дахин томилогдсон байгаа юм. Албан тушаалд томилогдсон нь Д.Тэмүүжин.

-ДООД АЛБАН ТУШААЛТНААРАА ДАМЖУУЛАН ДҮҮГИЙНХЭЭ ДАНСААР АВЛИГА АВСАН УУ-

Яг тухайн үеэс анхаарал татах нэг ньюанс бий.

Тодруулбал, "Б нь АТҮТ-ийн харьяа дүүргийн салбарын удирдах албан тушаалтанд нийт долоон удаагийн үйлдлээр хахуульд зуучилсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна" гэх өгүүлбэр АТГ-ын ажилтны амнаас унаж байв.

Эдгээрт дээр дурдсан “Автотээврийн Үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга Доржготовын Тэмүүжин" тэргүүтэй албан тушаалтнууд багтаж буй гэгдэж байв.

Д.Тэмүүжин нарыг бага насны хүүхдийн болон найзуудынхаа дансаар дамжуулан их хэмжээний авлига авсан гэх мэдээлэл хөшигний ард нэлээн өндөр аван яригдсан.

Гэвч бага насны хүүхдийн биш дүүгийнхээ дансаар 100 гаруй сая төгрөг авсан нь батлагдсан гэх мэдээлэл байдаг. Улмаар хуулийн байгууллагынхан найзуудынх нь дансыг шалгана гэгдэж байв.

-АТГ-ААС Д.ТЭМҮҮЖИНГИЙН ХЭРГИЙГ ХААХ САНАЛТАЙГААР ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА РУУ ШИЛЖҮҮЛЭЭД ЗАМХАРЧЭЭ-

Ямартай ч түүний авлигын хэргийг АТГ шалгасан байгаа юм. Энэ талаар мэдээлэл хийхдээ Б гэх нэрийг л ил зарлаж, бусдыг нь нэрлээгүй нь анхаарал татдаг.

Мөнхүү шалгалтын явцад байцаагч нь солигдсон үйл явдал ч дундуур нь өрнөсөн гэгддэг. Түүнээс хойш эл хэрэг чухам хэрхсэн нь тодорхойгүй царцаад байгаа нь энэ. Хэргийн материалаас арчигдсан ч гэгдэж байна.

-ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН ХЭРГИЙГ НУУН ДАЛДЛАВ-

АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзонгоос тодруулахад: "Д.Тэмүүжинг АТГ-аас шалгасан. Шалгаж дуусаад "асуудалгүй" гэж үзсэн учир хурааж авсан эд зүйлсийг нь буцааж өгсөн гэж л дуулсан юм байна. Өөр мэдээлэл одоогоор алга" хэмээх товчхон хариултыг бидэнд өглөө.

АТГ-аас тодруулахад: "Энэ тухай мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэй өгнө. Прокуророос мэдээлэл ирээгүй байна" гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй.

Үргэлжлүүлэн УЕП-оос тодруулахад: "Нийслэлийн прокуророос мэдээлэл хүссэн. Гэвч тодорхой хариулт ирээгүй байна” гэх үгээр аргацааж, ам хаав.

-АВЛИГЫН АСУУДЛААР ШАЛГАГДАЖ БАЙСАН Д.ТЭМҮҮЖИН АТГ-ААС ХЭРХЭН БИЧИГ АВЧ, ДОРНОГОВЬД ДАРГА БОЛОВ-

АТҮТ-д ийм асуудалтай, хуулийн байгууллагад авлигын хэргээр шалгагдаж байсан хүн өдгөө Дорноговь аймагт албан тушаалд оччихсон яваа нь анхаарал татсан юм.

Тэрбээр, 2022 оны дөрөвдүгээр сард АТҮТ дэхь албан тушаалаа өгчээ. Улмаар Дорноговь аймаг дахь "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК буюу төрийн үйлдвэрийн газрын даргаар томилогдсон байна.

Эл албан тушаалд томилогдох "ашиг сонирхлын зөрчилгүй" гэх албан бичгээ АТГ-аас тэр хэрхэн авав.

Нийслэл дэх "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнхбат түүнийг албан тушаалд яагаад томилов гэдэг хоёр асуулт гарч ирж байна.

Эл асуултад хариулт авахын тулд бид "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК Г.Мөнхбат болон ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нартай холбогдож тодруулах гэсэн боловч тэдний аль аль нь утсаа авсангүй. Мөн мессежэнд хариулт өгөхөөс зайлсхийв.


-Д.ТЭМҮҮЖИН 43,2 САЯЫН ОРЛОГОТОЙ Ч, 15,5 САЯЫН ХАДГАЛАМЖ, 51 САЯЫН АВЛАГАТАЙ БАЙЖЭЭ-

Тэрбээр 2021 оны гуравдугаар сарын 18-нд Автотээврийн Үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн даргаар томилогдон ажиллаж байхдаа АТГ-т 2021 оны хөрөнгө орлогоо мэдүүлж байжээ. Тухайн үедээ:

  • Өөрийн орлого: 43,2 сая
  • Гэр бүлийн орлого: 0
  • Орон сууц: 160 төгрөгийн 3 орон сууцтай
  • Автомашин: 65 сая
  • Мал: 20 сая төгрөгийн 5 адуутай
  • Үнэт эдлэл: 18 сая
  • Хадгаламж: 15,5 сая
  • Авлага: 51 сая
  • Зээл: 65,2 сая
  • Компани: "ЭС ТИ АР ХИШИГ" ХХК, "Эрдэнэс таван толгой" ХК

Тэмдэглэхэд: 2021 оны арваннэгдүгээр сард Б, Д.Тэмүүжин, С, М нарыг ангуучилсан хэргийн үргэлжлэл болгож , 2022 оны хоёрдугаар сарын 18-нд АТГ-аас бас нэгэн хойшлуулшгүй ажиллагаа явуулж АТҮТ-ийн дөрвөн ажилтныг саатуулсан байдаг. Тодруулбал, К.Айдос, С.Онон, Г.Мэндбаяр, Б.Анхтүвшин нарыг олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл гаргаж, бусдаас хахууль авсан хэмээн буруутган шалгаж эхэлсэн юм. Улмаар өнгөрөгч наймдугаар сарын 31-нд АТГ-аас дээрх хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Гэвч зарим нь өдгөө хүртэл ажил албан тушаалаа хэвийн үргэлжлүүлсээр явна.

Иймд бид энэ сэдвийг үргэлжлүүлэн хөндөх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-09-18 14:19

АН-ынхан мангар учраас луйврын аргаар буюу улсын мөнгийг авч амьдардаг гэмт этгээдүүд юм.

Хариулт
Хариулт
2022-09-20 08:45
Reply to  Иргэн

Одоо төр барьж байгаа нь МАН , тэдний цүнх баригчид юм.Энд АН ямар ч хамаар�##�гүй тэнэг толгойндоо ойлгож ав.

Зочин
Зочин
2022-09-20 08:36

Hooh Temujin chin iim bayan pyaz bsan yum u

Барсаа
Барсаа
2022-09-20 08:39

НАМЗХ -н нэр барьж сагс�##�зсан хэдэн юм ингэх гээд байсан юм

Иргэн
Иргэн
2022-09-20 08:43

Хүнд суртлыг чоно шиг зулгаах юмсан гэж зөвлөлт засгийн үеийн нэгэн нэртэй яруу найрагч хэлсэн байдаг.Тэгвэл авилгачийг арслан барс шиг тасар татах юмсан гэх үзлийг ард түмэнд төлөввшүүлэх хэрэгтэй болжээ монголд.

Зочин
Зочин
2022-09-20 08:43

Mergejliin medeelel holboonii gazart iim yum chixexee boli

Дорноговийн иргэн
Дорноговийн иргэн
2022-09-20 08:44

Манхй аймаг ийм хулгайчаар дарга хийлгэх гэж

123
123
2022-09-20 08:44

Svvliin jilvvded manai holboo medeelliin baiguullaga iim suganuudiin ilgeeltiin gazar bolchood baiga

Shand
Shand
2022-09-20 08:46

Manai baiguullaga avilgachiig orognuulah gazar bish, hooj yavuulna bid

Зочин
Зочин
2022-09-20 09:02

Mangar bacaan ix oodrood baisn, xeniixee sugand orood iim boloov

Зочин
Зочин
2022-09-20 09:03

50к-р оношлогоо дараад өгдөг буянтай амьтан ш дээ

Зочин
Зочин
2022-09-20 09:07

М гэдэг нь одоо мэргэшсэн жолоочийн дарга болсон шүү дээ Төрийн өмчийн дарга цэнгэлийн туслах байсан Мянган баатар гэдэг з�##�уу.

1900
1900
2022-09-20 09:08

B gej Batgerel biz de? Batgerel ih dajgui sain zaluu ene hediin zolios bolood yavsan daa, ed nar amidraliig ni daasan bailgvi vgvi bol ene tsagt hvnii omnoos hereg vvrdeg teneg gej haana baihav

Zochizochinn
Zochizochinn
2022-09-20 09:29

Mergejilin joloochin unemleh chini jinhene avilgalar olddog ym bilee.

Зочин
Зочин
2022-09-20 09:33

huuli hend haana uilchleeed bna

Зочин
Зочин
2022-09-20 09:34

Шударга хянаж шүүдэг хууль дүрэм журам гэж байна уу

Зочин
Зочин
2022-09-20 09:34

Хогын новшнууд ард түмнийгээ сорон мөлжихдөө гаршсан нөхдүүд дээ.тэрний оронд тэр бэлэн гоймон болон урдаас орж ирж байгаа хортой бүхнийг дарамт шах�##�т үзүүлж чадахгүй м�##�нууд

Зочин
Зочин
2022-09-20 09:35

ard tumnee basamjilsan yasan uhamsar doroi shunaltanguud be

Зочин
Зочин
2022-09-20 09:35

xuuli n guuli bolson yum chini ed nar xaxuul awaxaas yadiin shorond 1 jil suusan bolood l garaad irne

Зочин
Зочин
2022-09-20 09:37

Үнэн бол өчиггүй төр төмөр нүүрээ үзүүлэх хэрэгтэй! Аймшигтай муухай урвагчид,тэдэнд эх орноо гэх өчүүхэн ч сэтгэл үгүй бололтой.

Зочин
Зочин
2022-09-20 09:49

Болиоосой ! Манай улсад �##�ь болохгуй муу муухай бузарын уйлдэлууд их хэмжээгээр бий болжээ ! Ийм байхад улс орон яаж хогжих билээ !

Зочин
Зочин
2022-09-20 09:49

Энэ Монгод улсыг дахин эмхлэн цэгцэлмээр байна даа.Энэ хэвээрээ цааш явах боломжгүй болоод байгааг ухаарах хэрэгтэй

Говь
Говь
2022-09-20 10:00

Атүт авилгачингаа Шандаас ав!!!

Дорноговийн иргэн
Дорноговийн иргэн
2022-09-20 11:59

Тэмүүжин Дорноговь очиж авлиага авахаар явжээ

Зочин
Зочин
2022-09-20 12:00

Дарга нар нь мэдээлэл өгөхөөөс айжээ

Зочин
Зочин
2022-09-20 12:06

Мянгаа хаяагаа хадраад Батгэрэл чиний хэргийг үүрсэнг төвийнхөн бгүд мэднэ

Зочин
Зочин
2022-09-20 18:12

neeh hudlaa irluullee geh yum daraa n asuudalgui l geed duusgah yum

Зочин
Зочин
2022-09-20 19:23

Энэ цаг үеийн эмгэнэл. Нөгөө хурлын даргын хэлсэнээр удахгүй дампуурах нь аргагүй

Баасансүрэн
Баасансүрэн
2022-09-21 04:19

Иймэрхү идээ бээрэээсээ с�##�ахгүй болохоохр монгол яаж хөгжих вэ. Ирэх сонгуульд МАХ намд ард түмэн итгэл хүлээлгэхгүй л болов уу.

Medee
Medee
2022-09-21 08:08

Khachin atiisan yum ireed ikh tom baigaa yum

Иргэн
Иргэн
2022-09-21 09:08

Ш�##�гаад асууд�##�гүй бол томилох нь зөв ш дээ. Атг ш�##�гасан л бол авилгач бх ёстой юу? Янз бүрийн хард�##�т, хов хутгуур, бүр захи�##�га, хорлолт хүртэл бна хө

Зочин
Зочин
2022-09-21 09:51

ATYT avilgachdaar duursen

иргэн
иргэн
2022-09-21 15:30

энэ чинь өнөөгийн төрийн нүүр царай,авилга авсан х�##�лаа өөр газар дахиад �##�бан туша�##�д томилно.

zochin
zochin
2022-11-25 22:25

ugaasaa l onoshilgoond mashin dardag sayhan surguulia togsson hernee end tend darga hiiged yawdag naad bulaig chini shalgaval ih ym garnadaa yasn tom artai p###a ww

Холбоотой мэдээ

Back to top button