Нийгмийн

Авлигын үүр болсон АТҮТ-ийнхөн хуулийн хамгаалалт дор албан тушаал хашсаар, дэвшсээр байна

"Барилаа, хорилоо, шалгалаа, суллалаа". Манайд авлигын хэргийг шалгадаг процесс иймэрхүү дарааллаар явагддаг. АТҮТ-д явагдсан ажиллагаанууд ч яг энэ ёсоор болсоор. Тус төвд хуулийн байгууллагынхан сүртэй ажиллагаа явуулдаг. Бүр хэд хэдэн удаа. Гэвч авлигын асуудлаар баривчлагдаж, шалгагдаж байсан хүмүүс өөр байгууллагад дарга болж, томилогддог жишиг тогтлоо.

Үүний учир шалтгаан нь “цаанаа том эзэнтэйнх”. Эздийн сүлжээ бүхий, хуулийн хамгаалалттай. Наанаа хэдхэн залуучуудаар туг тахидаг байдал ужгирчхаж. Дөрвөн хүнээс нэг нь ял үүрээд бусад нь нуугдаад өнгөрөх жишээ байна. АТГ, прокурорын байгууллага ч хэргийг нь нууж хаагаад сурчихсан.

Авлигын үүр уурхай болсон АТҮТ-ийн хурган дарга нарт чухам ямар эрх ашигтнууд үйлчлээд, хамгаалаад байдаг вэ гэдэг сонин.

Шалгагдаж буй ч ажлаа хэвийн хийж, албан тушаалд томилогдогч АТҮТ-ийнхөн хэдэн арваараа бийг хүргэж байна.


-2021 ОНЫ 11.22-НЫ ӨДРИЙН БАРИВЧИЛГААНЫХНЫ НЭГ НЬ ХАЛАГДАЖ, ЗАРИМ НЬ ДАРГА БОЛЖЭЭ-

2021 оны арваннэгдүгээр сарын 22-нд АТҮТ-ийн харьяа дөрвөн газарт АТГ-аас ажиллагаа явуулсан билээ. Улмаар Б, С, М, Т гэсэн албан тушаалтан, мэргэжилтнүүдийг баривчилсан. Тэднийг мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгохдоо бусдаас авлига авдаг байж болзошгүй гэх шалтгаанаар шалгасан юм.

Д.Тэмүүжин: АТҮТ-ийн Баянгол оношилгооны салбарын даргаар ажиллаж байсан тэрбээр өдгөө Дорноговь дахь ТӨҮГ-т даргаар томилогдсон. Д.Тэмүүжин нарыг бага насны хүүхдийн болон найзуудынхаа дансаар дамжуулан их хэмжээний авлига авсан гэх мэдээлэл хөшигний ард нэлээн өндөр аван яригдсан ч, дүүгийнхээ дансаар 100 гаруй сая төгрөг авсан нь батлагдсан гэгдэж байв. Эцэст нь АТҮТ дэхь албан тушаалаа орхиж, логистик хөгжсөн орон нутагт даргаар орогноод байгаа нь энэ. АТГ-ын байцаагч түүний хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлсэн ч, хэрхсэн нь мэдэгдэхгүй царцжээ.

н.Батгэрэл: Тэрбээр тус төвийн ажилтнаар дамжуулан гурван удаагийн, У гэгчээс 27 удаагийн үйлдлээр хахууль авсан. Мөн дүүргийн салбарын удирдах албан тушаалтанд долоон удаагийн хахуульд зуучилсан үйлдлүүддээ шалгагдаж буй. Тэр нь дээр дурдсан Д.Тэмүүжин нар болж таарч буй. Эл хэрэг явдлаас болж ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа юм.

н.Жанцансүрэн: АТҮТ-д хэлтсийн даргаар ажиллаж байгаа хэвээрээ. Түүнийг улс төрийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболдын хүн учир ийн хуулийн хамгаалалт авч, ажлаа хийсээр байгаа хэмээж буй.

Х.Мянганбаатар: Тэрбээр дээрх н.Сүрэн, н.Батгэрэл, Д.Тэмүүжин нартай хамрагдсан шалгагдсан гэх мэдээлэл бий. Гэхдээ өөрөө "ямар нэгэн авлигын хэрэгт татагдаж шалгагдаагүй. АТГ-т гэрчийн хувиар дөрвөөс таван удаа мэдүүлэг өгсөн нь үнэн" хэмээн хэлдэг. Түүний хувьд 2019-2021 он хүртэл АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтэс, мэргэшсэн жолоочийн тасгийн ахлах мэргэжилтнээр ажиллажээ. Одоо Зорчигч тээврийн хэлтсийн мэргэшсэн жолоочийн тасгийн дарга болон дэвшээд байна. Түүнийг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийн ойрын хүн буюу туслахаар нь ажиллаж байсан аж.

Хамгийн хачирхалтай тэдний гурав нь ажлаа үргэлжлүүлэн хийж, зарим нь өөр байгууллагад даргаар томилогдсон дүр зурагтай байна. Зарим нь бүр албан тушаалд сэлгэн томилогдсон байгаа юм. Харин нэг нь л ажлаасаа чөлөөлөгдөж, хэрэг нь прокурорын байгууллага руу шилжсэн байдалтай байна.


-2022 ОНЫ 02.18-НИЙ ӨДРИЙН БАРИВЧИЛГААНЫХАН АЖИЛ, АЛБАН ТУШААЛАА ХАШСААР БАЙНА-

Дээрх дөрвийн дараа 2022 оны хоёрдугаар сарын 18-нд АТГ-аас бас нэгэн хойшлуулшгүй ажиллагаа явуулж АТҮТ-өөс К.Айдос, С.Онон, Г.Мэндбаяр, Б.Анхтүвшин нарыг саатуулсан. Тэднийг олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл гаргаж, бусдаас хахууль авсан хэмээн буруутган шалгасан. Улмаар өнгөрөгч наймдугаар сарын 31-нд АТГ-аас тэдний хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа.

К.Айдос: АТГ-т шалгагдаж эхлүүд АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон түүнийг хэлтсийн даргын албан тушаалаас нь түдгэлзүүлсэн ч, одоо буцаагаад томилчихсон байгаа юм. АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар 2017 оноос өдгөөг хүртэл ажилласан. Энэ хугацаандаа хоёр удаа авлигын хэргээр хуулийн байгууллагын хаалга татаж буй нэгэн. 2017 онд өрөөндөө 20 сая төгрөгийн авлига авсан Д.Батбаярт холбогдох хэрэгт Ш.Батсайхантай цуг шалгуулсан юм. Одоо С зөвшөөрлийн хэрэг нь прокурорт шилжээд байна. Анх Хэлтсийн даргаар ажиллаж байхдаа буюу 2017 онд 26 саяын орлоготой байсан бол 2021 онд 100 сая давсан байдаг.

К.Айдостой хамт шалгагдаж байгаа байцаагч, мэргэжилтнүүдийн хувьд мэдээлэл дутмаг. С.Ононгийн хувьд АТҮТ-д 2017 оноос Хяналтын Улсын байцаагчаар ажиллаж байгаа. Анх 34 саяын орлоготой байсан тэрбээр 2021 онд 50 саяын орлоготой болжээ. Тэрбээр хамт шалгагдаж байгаа хүмүүс дундаа хөрөнгөтэй айлын хүү хэмээгддэг. Харин Г.Мэндбаярын хувьд 2020 оноос АТҮТ-д ахлах мэргэжилтнээр ажиллахдаа ганц удаа хөрөнгөө мэдүүлж байж. Б.Анхтүвшингийн хувьд АТГ-т хөрөнгө, орлогоо ч мэдүүлж байгаагүй нэгэн аж.

Тэдний аль аль нь одоогоор ажлаа хийсээр буй. Прокурор руу шилжсэн нэртэй болохоос хаагдах тал руугаа замхарч байгаа гэх мэдээлэл ч бий. Мөн нэг нь л ял үүрэх замаар асуудал шийдэгдэх техник ашиглагдаж магадгүй. Үүрэх ч гэж үүрүүлэх техник.


-УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭНГЭЭС АВЛИГА АВСАН ГЭГДДЭГ Г.ДОРЖПАЛАМЫН ХЭРЭГ ЦАРЦЖЭЭ-

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн авлигын хэргээр шалгуулаад удаж байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд хүргэнээр нь дамжуулан 100 мянган ам.доллар буюу 285 сая төгрөгийн авлига өгсөн гэх хэрэг. Хамгийн сүүлд тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэмээн мэдээлэгдэж байв. Гэвч эл хэрэг хэрхсэн нь өдгөө тодорхойгүй царцсан.

Г.Доржпалам: А.Адъяасүрэнгээс авлига авах үеэрээ АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байв. Тэрбээр АТҮТ-д Газрын орлогч дарга байхдаа 2017 оны, хэлтсийн дарга байхдаа 2018, 2019 оны хөрөнгө, орлогоо АТГ-т мэдүүлж байжээ. Авлигын хэрэг явдлаас хойш авто тээврийн салбараас явсан бөгөөд одоо хаана ажиллаж байгаа нь тодорхойгүй байгаа юм.


-ЯЛ СОНСОГСОД-

Харин авлигын хэрэг нь яг таг батлагдаж ял сонссон хүмүүс гэж бий. Тэднийг доорх жагсаалтаас харж болно. Мөн хэрэг нь ээдэрч, хэрхэх нь тодорхойгүй хэдэн хүмүүс ч бас байна.

Д.Батбаяр: АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллах байхдаа олон улсын ачаа, тээврийн зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс тээвэр” ХХК-ийн ачааны машинуудад олгох замаар 2017 онд тус компаниас нийт 57.5 сая төгрөг хахуульд авсан байдаг. Улмаар шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэлх хугацаагаар хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ял авсан билээ. Одоо авто тээврийн салбараас явсан ч, цэргийн байгууллагад ажиллаж байгаа аж.

Х.Баярхүү: Б.Хүдэрболдтой хамт шахуу АТҮТ-ийн дэд захирал Х.Баярхүүг албан тушаалаа урвуулж, Увс аймагт хүнд даацын ачааны олон автомашин оношилгоонд оруулж тэнцүүлэн үндэслэлээр шалгагдсан. Гэвч эцэст нь оношлогч инженер нь ял авсан байдаг.

Г.Шүрэнчимэг, О.Адъяасүрэн: АТҮТ-ийн ТХБ-ийн ахлах мэргэжилтэн Г.Шүрэнчимэг АТҮТ-ийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, тасгийн даргаар ажиллаж байсан О.Адъяасүрэн нар шалгагдаж Г.Шүрэнчимэг ял авсан. Г.Шүрэнчимэг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хамаатан гэгддэг.

Тэдэнтэй цуг Ч.Мөнхзул, М.Дархижав, Л.Хантайшир, Г.Эрдэнэбулаг нарыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2019 онд саатуулан шалгаж эхэлсэн. Гэвч одоог хүртэл шалгаж дуусаагүй, хэрэг эцэслэгдээгүй байна.

С.Давааням: 2021 оны аравдугаар сарын эхээр АТГ Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж, нэр бүхий хүмүүсийг саатуулсан байдаг. Тэдний нэг нь АТҮТ-ийн Цогтцэций сумын салбарын дарга С.Давааням байв. Түүнийг Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч В.Хундгаа  нар нь албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хахууль авсан болож болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэгдэж байгаад өдгөө хүртэл намжсан. Тэдний авлигын хэрэг тэрбумаар тоологддог гэх шуум ч гарч байсан билээ. Одоо тэрбээр, Баянзүрх дүүргийн салбарт Зорчигч тээврийн төвд менежерээр ажиллаж байна. Уг нь тус салбарын даргаар ирнэ гэгдэж байсан юм.  

Я.Оюунсүрэн: Санхүү эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа аудитын шалгалтаар "ковид"-ын үед төсөв угаасан хэргээр шалгагдаж, АТҮТ-ээс явсан байдаг. Тодруулбал, байгууллагадаа 850 мянган төгрөгийн хувцасыг 23000 мянган төгрөгөөр шахсан. Эл ёсзүйгүй үйлдлээсээ болж эхлээд ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэвч АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон түүнээс "ажлаасаа гарах өргөдөл"-ийг навч явуулсан аж. Я.Оюунсүрэн нь одоо "Хөтөлийн цемент шохой" үйлдвэрийн ТУЗ-д орчихсон яваа юм.

Б.Хүдэрболд: Авто тээврийн үндэсний төвийн Дорноговь аймаг дахь салбарын даргаар ажиллаж байгаад нийслэлд ирж Бүртгэл, хяналтын тасгийн дарга болж дэвшсэн. Гэвч Дорноговь аймаг дахь салбарыг толгойлж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээх үндэслэлээр шалгагдсан ч, одоо хүртэл шийдэгдээгүй байна. Шалгагдах явцдаа арав хоногийн хугацаагаар цагдан хоригдож байсан юм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Дахин сануулъя. Хуулийн байгууллага АТҮТ-д ажиллагаа явуулахдаа дөрөв таван хүний өрөөг нэгжиж баривчилдаг. Гэвч нэг л хүн ял үүрээд бусад нь толгойгоо илүүлээд хамгаалалтад үлдэх нь олон байна. АТҮТ яагаад авлигын үүр уурхай болоод байгаагийн шалтгаан ердөө л энэ. Хуулиас хамгаалж үлддэг том ар, хэргийг нууцалдаг хуулийн сахиулагчид гэж байгаагийнх.


Өмнөх Хэргийн мөрөөр: Авлигын хэрэг нь царцсан Д.Тэмүүжин Дорноговьт ТӨҮГ-ын дарга болжээ контентийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-22 08:46

Эгүүр мундаг!!!. Ийм идээ бээрүүдийг бөөгнүүлж бичсэн хэвлэлүүд байхгүй. Танил т�##�аараа арг�##�даг хурган дарга нарыг авлигатай нь бичлээ

Хариулт
Хариулт
2022-09-22 10:16
Reply to  Зочин

МАН ы цүнх баригчид идэж уусаар МОНГОЛЫГ минь дуусг�##�аа.Ш�##�г�##�аа . Шагн�##� нь ДЭВШЭЭД БИДЭНД харагдахгүй болов.Ерөнхийлөгч ерөнхий сайд бидэнд загасны өгөөш харууллаа. ДАХИАД ДАХИАД СОНГОЛТ СОНГУУЛЬ БАЙДАГ.

Зочин
Зочин
2022-09-22 09:05

МАН хан цүнх баригч авилаг�##�чидаа диилэхээ болжээ

Зочин
Зочин
2022-09-22 09:06

Ийм л гажиг тогтолцоо бүрджээ...

Зочин
Зочин
2022-09-22 09:06

З�##�уучууд ийи байж болохгүй дээ

Зочин
Зочин
2024-04-13 16:53
Reply to  Зочин

З�##�уучууд тусмаа даргын �######� долоож авилг�##�ыг янзын авч байна даа.

Зочин
Зочин
2022-09-22 09:07

Түүх үнэнийг хэлдэг болохоор хүн бүр ажил хийхдээ болгоомжтой байхыг сануулж байна одоо монгол яаж хохирчбайна даа

Зочин
Зочин
2022-09-22 09:10

Taaa nar ingej udaan tongochih ni yu l bol aliwaa ym eeljtei uileee edleh tsag irneee gaigvi

Зочин
Зочин
2022-09-22 09:11

Яг зөв ингэж ил тод гаргаж ирж шившигийг нь үнэн бодит царайг нь дэлгэх хэрэгтэй

Mendee
Mendee
2022-09-22 09:13

Why iim yum beee

Зочин
Зочин
2022-09-22 09:19

БУЗАР УРВАГЧид ГЭМТ ХЭРЭГТЭНҮҮД АЛУУРЧИДЫН ҮҮР уурхай МАН маф СӨНӨТҮГЭЙ!!!

Зочин
Зочин
2022-09-22 09:20

АРД түмэнтэй бж л улс оршин тогтондог Ард түмний төлөө төр засаг бж энэ нөхөд төрийн сэнтийд тэднийг төлөөлж хангамж эдлэж эрх мэдэлтэй бдог ЯАГААД АРД ТҮМНЭЭ ЮУЧ БИШ ГЭЖ БЖ ДАРАМТЛААД БНАА Энэ мэтийн өлөн бөөснүүд хэн хаанаас гар�##�тай гаа мэдэх хтэй

Зочин
Зочин
2022-09-22 09:35

Мөнгөтэй нь хотын төвөөр чөлөөтэй сүнгэнээд л борчууд зах хязгаараар чихэлдээстэй түлхэлцээд л баян хоосны ялгааг гараастай

Зочин
Зочин
2022-09-22 09:35

дэх тусмаа ахиж идэх мөнгөө цуглуулах гэж сэтгэчих юмаа

Зочин
Зочин
2022-09-22 09:35

Энэ хулгайч нар бүр сөхрүүлэж мод бариулахаар шийдэж бна даа луйварчид чинь.

Догшин хутагтынхан
Догшин хутагтынхан
2022-09-22 09:53

Мэдээлэл холбоо, сүлжээ бол нарийн мэргэжлийн байгууллага, хэн дуртай авилг�##�ын гар хөл банди ирээд томроод байдаг юм биш гэдгийг ойлгов уу.

Зочин
Зочин
2023-10-11 14:26

Одоо ч Дг-н шуудан холбооны дарга хийгээд л, янз бүрийн хур�##� цуглаанд ороод л явж байна даа танай нутгийн авилгачин Тэмүүжин чтнь

Хариулт
Хариулт
2022-09-22 10:27

МОНГОЛЧУУД ИТГЭЭД МАНд 101 жил төр бариулав.Өнгөтэй өөдтэй юм �##�гаа.Өрөнд оров Одоо больео.Бидний хөгжил урагш нь биш Хойшоо ухарав .. Бид хуучнаа санаад ухрав Дэлхийн хүмүүс урагшаа тэмүүлсээр .коммунизм хаана ч байхгүй

ard
ard
2022-09-22 11:57

хохнээ тэмцэлгүй тэнэг монголчуудад яг таарсан нам дагасан өлөн эр эм хулгаачуудл баяждаг царайгиин хардаа хурлииз ирлиизүүд

Зочин
Зочин
2022-09-22 16:49

энэ бяцхан авилгачдыг төр нь хамга�##�даг юм бол ардууд хариуцлага тооцох нь зөв.Бидний амьдрах орчинг бузарласан луйварчид.Ер нь авилгыг устгах зам бол түүний эхийг цэвэрлэх явд�##�.Хотын мээр М.Энхболд,Наранхүү,Бадамжунай,сах�##� Эрдэнэбилэг,Сү.Батболд нараас эхлэх хэрэгтэй.Төр л шударга ажиллах хэрэгтэй.Ард түмэн шахах хэрэгтэй б.на.

Зочин
Зочин
2022-09-22 19:00

Атг ээлжит явуулга.

Зочин
Зочин
2023-10-11 14:27
Reply to  Зочин

Үгүй дээ эдгээр сурв�##�жлагууд дээр гарч баыгаа улсууд бүгд авилгачид. Ямар вмнууд ажилд ороод яаж баяжсан нь нүдэнд илт байна.

Зочин
Зочин
2022-09-22 19:47

Битүү авилг�##� болж дээ. Хаа сайгүй.

Зочи
Зочи
2022-09-22 20:05

Одоо нэг доройг нь хорино, тэрийгээ сенсаацилана

Зочин
Зочин
2022-09-22 21:48

Zvgeer ajilaa hiij yvaa hvniig ingej hamruulj ner tord haldah erh baina uu esvel oor ashig sonirholtoi zahialgiin mongo avdag sait ymuu

Зочин
Зочин
2023-10-11 14:32
Reply to  Зочин

Зүгээр ажилаа чин шудрагаар хийгээгүй учир бичигдэж байна. Шүрэнцэцэг гэх бүртгэлийн мэргэжилтэн хүүхний гэрээс бэлнээр 600сая төгрөг хураагдсан. Аавдаа шинэ 200, зуслангийн байр авч өгсөн. Энэ тэгээд ц�##�ингаа хураасан гэх үү. Батбаяр новш л гэхнд Зайсанд 2 байр аваад л. Ц�##�ингаараа ингэж амьдрах боломжтой юу

Зочин
Зочин
2022-09-22 23:30

Аргагүй МАН ын суганы үс �######�ний �##�чуурууд хаа сайгүй жоом шиг язагнаж байхад энэ улс дампуурах нь

Ариунаа
Ариунаа
2022-09-23 08:20

Адъяасүрэн гишүүн д ямар хариуцлага тооцох юм бол гэдэг нь асууд�##�. Их хэмжээний мөнгө завшсан бсандаа.арай юмаа.шүүх прокурор гэж бгаад хэрэг бна уу.Намчууд арөй дэндүү арчаагүй бна

zochin
zochin
2022-09-23 15:24

SHuuhiin dargaar Gantulgiig taviachee tv-9 -n

Зочин
Зочин
2023-06-06 12:49

Хар авилгачид

Зочин
Зочин
2023-10-11 14:19

С.Давааням нь 4 жилийн ял аваад уйлаад явсан боловч сарын дараа суллагдсан. УИХ-н гишүүн Ж.Энхбаяртай үеэлүүд учир ял авсан нэр зүүгээд л өнгөрсөн.

Зочин
Зочин
2023-10-11 14:22

Я.Оюунсүрэн нь ямар ч ял аваагүй. Шинэ 200 авч унаад л маш их мөнгөжсөн. Ийм луйварчин аудитаар мэргэшээд дипломоо барьж зургаа авхуулаад л. Одоо Хөтөлийн Цемент шохойд оччихсон идээд л явж байгха байхдаа.

Зочин
Зочин
2023-10-11 14:24

Авто тээврийн үндэсний төвийн авилгачин эдгээр улсуудынхаа т�##�аар эргэн дурсахуй гээд нэвтрүүлэг, мэдээ дахиж хийгээрэй.

Зочин
Зочин
2024-04-13 16:45

Д.Тэмүүжин нь Дорноговь аймгийн Шуудан холбоо ТӨҮГ-н даргаар 2 жил ажиллаад буцаад Сонгинохайрхан техникийн хян�##�тын төвд менежерээр орчихсон ажиллаж байна. Бодвол Гуудан холбооноос мөнгө олигтой олдохгүй болохоор сурсан газраа орсон бололтой. Нөгөө АТҮТ-нь ч гэсэн байгууллагынхаа нэр нүүрийг шавартай хутгасан авилгачингаа буцаагаад ажилд авч байгаа нь авилг�##�ынх нь мөнгөнөөс Гүрсоронзон хувь хүртэж байж гэх хардлага төрүүлж байна.

Зочин
Зочин
2024-04-13 16:49

Давааням нь УИХ-н гишүүн Жадамбаагийн Энхбаярын үеэл учраас 4 жилийн ял аваад уйлаад явсан боловч сар суугаад л суллагдсан. АТГ яаж ажилдагын жишээ.

Холбоотой мэдээ

Back to top button