УЛС ТӨР

Газрын багц хуулиудын төслийг танилцууллаа

Газрын багц хуулиудын төслийг Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг 2022.09.30-ны баасан гарагт боллоо.

Тус уулзалтанд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг болон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ч.Ундрам, Б.Энхбаяр, Н.Энхболд нар хүрэлцэн ирсэн юм.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай нар газрын харилцааны эрх зүйн орчны шинэчлэлтэй холбогдуулан хуулийн төслийн үзэл баримтлал, салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт, Газрын багц хуулиудын төслийн талаар танилцуулга, мэдээлэл хийлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button