НИЙГЭМ

Хувьсах зардал авсан хувийн цэцэрлэгүүд төлбөрөө нэмж, шуналтсан уу

Төрийн цэцэрлэгийн багтаамж хүрэлцэхгүй бол хувийн цэцэрлэгт хувьсах зардал олгож багтаамжийг 100 хувьд хүргэнэ хэмээн салбарын сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Улмаар хоёр дахь ээлжийн бүртгэл дуусаад байна.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор асуудлууд үүсэж буй аж. Хүүхэд нь хуваарилагдсан хувийн цэцэрлэгийн үнэ дийлддэггүй хэмээн эцэг эхчүүд гомдоллоод байгаа юм.

Тодруулбал, нэгэн эцэг эх хүүхэд нь хуваарилагдсан хувийн цэцэрлэг дээр яваад очтол “4 сая 775 мянган төгрөг нэхэмжилсэн. Тэгэхээр тухайн цэцэрлэг 9 сая 950 мянган төлбөртэй байсан гэсэн үг үү. Уг нь улсаас 50 хувийн хувьсах зардлыг нь олгосон гээгүй юм уу” хэмээн бухимдалтай байгаа талаараа цахим орчинд бичсэн байгаа юм.

БШУЯ нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх үүднээс нийт 57 байршилд байгаа хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэгдүүлэх замаар хүүхдүүдийг хамруулъя хэмээсэн.

Ингэхдээ хувийн цэцэрлэгт үндсэн төлбөрөө төлсөн хүүхдийг хамруулахаас гадна харьяаллынхаа дагуу улсын цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдийг нэмж авна гэсэн үг.

Тэгвэл нэг хүүхдийн хувьсах зардал жилд 807 мянган төгрөг буюу сард 89 мянган төгрөг байдаг юм байна. Ямартай ч зарим хувийн цэцэрлэгүүд улсаас хувьсах зардал аваад, бүх зүйл эхлэхийн өмнө төлбөрөө нэмчихсэн байсан уу гэдэг дээр эцэг эхчүүдийн хардлага төрөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-10-04 17:52

Хувийн цэцэрлэгүүд маш шун�##�тай ш дээ.Хувьсах зард�##� улсаас авна.Эцэг эхээс төлбөр авна.

Холбоотой мэдээ

Back to top button