ЭРҮҮЛ МЭНД

Хүүхдүүдийн дунд хорт хавдрын 61 сэжигтэй тохиолдол илэрчээ

Энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс иргэдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог хийж эхэлсэн. Одоогийн байдлаар үзлэгээр  хүн амын дундаас өвчлөлийн 190 орчим мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын 57.9 хувь нь эмэгтэй, 42.1 хувь нь эрэгтэйчүүд байна.

Тэдний дундаас 0-17 насны хүүхдүүдийн дунд өвчлөлийн 90,384 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Үүнээс шүд цоорох өвчлөл хамгийн их буюу нийт өвчлөлийн 65,940 буюу 73.0 хувь, шүдний гажиг 2,625 буюу 2.9 хувь, хараа муудах 1,803 буюу 2 хувийг эзэлжээ. Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 53,178 тохиолдол буюу 80.6%-ийг 6-17 насны хүүхэд эзэлсэн байна.

Мөн хүүхдийн өвчлөлийн дунд хорт хавдрын 61 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 насны хүүхдийн дунд 17 тохиолдол, 6-17 насны хүүхдийн дунд 44 тохиолдол гарсныг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн гадрын дарга Д.Баярболд мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
яана даа
яана даа
2022-10-06 15:02

АГААРЫН бохирдолоос цусны хорт хавдар хүүхдүүдэд их ту####г гэж ВВС гээр нэвтрүүлэг гарч байна лээ.

gst
gst
2022-10-06 17:14

гэр бүлээс нь суд##гаа аваачээ! Гол төлөв ямар хоол унд хэрэглэдэг мөн ахуйн зориул##таар хавдар үүсгэдэг сав суулга бодис хэрэглэж байна уу гэдгийг мөн хоол ундаа хэрхэн хадг##даг гээд л хавдар үүссэн эх үүсвэр агаар орчноос гадна зөндөө л ш##тгаан байгааш дээ . Бас удамшил байх т##тайг гадны эрдэмтэд ##ь эрт тогтоосон. Ингээд хавдартай гэх хүүхдүүдийн суд##гааны нийлбэр дүнгээс олон ижил ш##тгаан байж болох т##тай . Зарлаад л байхын оронд учир ш##тгааныг олж илрүүлээд мэдээлж бусад хүүхдүүдэд сэрэмжлүүл. Хайрцаглаж савласан гадны үйлдвэрлэсэн хугацаа байхгүй зөвхөн дуусах хугацаа нь байдаг өглөөний хоол буюу мюсли хүртэл хавдар үүсгэгч удаан хадг##ах нэмэлт бодистой гээд л судлах ш##гах юм ч их л бий дээ. Хойч үеэ бодоод сайн ш##га суд##.

Холбоотой мэдээ

Back to top button