Нийгмийн

Ой хээрийн түймэр ОХУ-ын талаас орж ирлээ

Ой хээрийн түймэр ОХУ-ын талаас Монгол Улсын хил давсныг унтраахаар ажиллаж байна. Өчигдөр Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Тасархайн давааны Ар хөндий гэдэг газарт ОХУ-ын талаас гарсан ой, хээрийн түймэр Монгол Улсын хилээс 0.5 км-т хил давах магадлалтай байна гэсэн дуудлагыг ОБЕГ 16:40 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн

  • Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах аврах 57 дугаар анги,
  • Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах аврах 43 анги,
  • Увс аймгийн Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги,
  • Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид,
  • Баянтэс, Тэс сумын Засаг даргын Тамгын газар,
  • Сонгино сумын мэргэжлийн ангийн ажилтнууд хилийн 245-246 дугаар тэмдэгтээр 7 км-т ой, хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна. Түймрийн урт 7 км, өргөн 5 км байна. 

С.СУВДАНСОНДОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-06 18:24

ЭХ ОРОН ШАТАЖ БАЙНА 76 ШИРХЭГ ХАЙМАРТАЙ ЦОХИУР БЭЛДЭЭРЭЙ БИ ЭДНИЙГ ЯВУУЛЬЯА ӨДӨРТ НЭГ САВ УС Л ӨГӨӨРЭЙ ТЭД БОЛ ЭХ ОРОНЧИД ЮМ

Холбоотой мэдээ

Back to top button