“Ташкент 2022”: Э.Ариунболд С хэсгийн аварга болж шилдэг дөрөвт үлдлээ.

Жүдо бөхийн энэ оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо эхэлсэн. Дэлхийн таван тивийн 82 улсаас эрэгтэй 310, эмэгтэй 261 тамирчин өрсөлдөж буй энэ тэмцээнд Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ баг бүх жинд 18 /эрэгтэй эмэгтэй тус бүр есөн тамирчин/ оролцож байна. Өнөөдөр эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байна.
Тэгвэл өнөөдөр /2022.10.06/ барилдсан дөрвөн жүдочоос тэмцээнээ цааш ганцаараа үргэлжлүүлэхээр болоод байсан ОУХМ Энхтайваны Ариунболд 60 кг-ын жингийн 1/4 шигшээд 2014 оны залуучуудын Европын аварга Италийн Анжело Пантаног сөхрүүлэв.
Үндсэн цагт хэн хэн нь вазаритай дуусгасан бөгөөд “Golden Score”-д манай бөх сууж үүрч вазари авч ялалт байгуулсан. Ингэснээр Э.Ариунболд 20:00 цагаас хагас шигшээд Узбекистаны Дилшодбек Баратовтой барилдахаар болов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.