Нийгмийн

Хүн буудаж хөнөөсөн этгээдийг баривчилжээ

“Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 03-ны өдөр эрэн сурвалжлалтын чиглэлээр оршин суугаа газраасаа алга болсон 5, оргодол 2, гэмт хэрэгт сэрдэгдсэн 45, тээврийн хэрэгсэл 3, шүүхээс даалгасан хүн 54, эд зүйл 8-ыг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн хэрэг 45, цагдаагийн байгууллагад урьд бүртгэгдээгүй 1 хэргийг тус тус илрүүллээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд илрүүлсэн онцлог хэргээс дурдвал:

Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн нутаг Хар чулуу гэх газарт энэ оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус аймагт оршин суух хаягтай 38 настай, эрэгтэй “Д”-ийн толгойн тус газарт 58 настай “Б” гэгч нь буудаж амь насыг нь хохироон хэргийн газраас оргон зайлсныг эрэн сурвалжилж олж тогтоон, тус аймаг дахь цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-06 18:21

ЗА ТЭР АЛААЧ БОЛ УУЛЫН ТӨМӨР ШИГ ШИЛД ГАРЧ ЧАДААГҮЙГЭЭС ХОЙШ ОДОО ӨНГӨРӨӨ ШОРОН ДААХГҮЙ НАСНЫ ТӨГЦӨГ САЙХАН НҮДЧИХЭЭД ЯВЧИХГҮЙ ЭНЭ БОЛ ЧОРОНДОО ЧАД ЗАГАСАН НҮДЭТ МОНГОЛЫН ЦАГДАА БРОВА

Зочин
Зочин
2022-10-06 18:55

58-тай юм бол 4-5-аар солихгүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button