Эхийн сүүгээр үнэт эдлэл урлаж байна

Монголд анх удаа эхийн сүүгээр үнэт эрдэнэ урлаж эхэлжээ. Энэ санаа биеллээ олоод 11 сарыг ардаа үдэж байгаа аж. Анх Б.Дөлгөөнзул гэх эмэгтэй “Сүүн цацал” нэртэйгээр энэхүү бизнесээ эхлүүлж байжээ.
Тодруулбал, хөхний сүүг эхлээд нунтаг болгон хувиргаж дараа нь хатуу төлөвт буюу үнэт эрдэнэ болгодог байна. Энэхүү технологи нь эхийг сүүг муудах, хөгцрөх, өнгө алдах, хувирахаас хамгаалдаг учир ямар ч хугацаагаар хадгалах боломжтой гэдгээрээ онцлог юм.

Тэрбээр нялх хүүхдээ хөхнөөсөө гаргах хугацаандаа энэхүү санааг судлаад, шийдлийг олж чаджээ. Сүүг хатаагаад үнэт эдлэл хийх энэ урлал дэлхийд нээлт хийгээд ердөө долоон жил болж байгаа юм байна.
Энэ урлалаар дэлхийд Хонгконг, Герман, Америк зэрэг улсууд тэргүүлж буй. Б.Дөлгөөнзулын хувьд Америк улсын технологи, урлалын аргаар үнэд эдлэлүүдээ бүтээж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zgr epoxy toi suuch gesen zuult bolchihdog bzde?