Нийгмийн

"Хүрээ" амаржих газар есөн давхар байртай болохоор барилгын ажил эхэллээ

“Хүрээ” амаржих газар шинэ байртай болно.

Есөн давхар, 150 ортой шинэ барилгын ажил эхлээд байна. “Хүрээ” амаржих газар шинэ байртай болсноор хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, тусламж, үйлчилгээний төрөл, чиглэл, үйлчлэх хүрээ өргөжиж, үйлчилгээний чанар хүртээмж дээшилнэ.

Онцолбол, шинэ барилга ашиглалтад ороход 80 мянган эмэгтэйд эх барих, нярайн, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломж бүрдэх юм.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар босох “Хүрээ” амаржих газрын барилгын ажлыг “Өгөөмөр дэнж “ ХХК гүйцэтгэж, 2024 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-08 19:31

Tegmeersen dee.hotiin tuvduu balgas bolson baishind bgaad baidag.hun am ch usuj bna.

Холбоотой мэдээ

Back to top button