Баривчлах байрнаас үсэрсэн залуусын нэг ухаангүй байна
Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмэгтэйчүүдийн баривчлах байрны гурван давхраас 18, 20 настай хоёр залуу унаж бэртсэн хэрэг гарсан талаар өчигдөр бид мэдээлсэн.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар тус баривчлах байрны нэг жигүүрт эрэгтэй, нөгөө жигүүрт эмэгтэйчүүдийг хорьдог бөгөөд эрэгтэйчүүдийн хэсэгт нь баривчлах шийтгэл эдэлж байсан хоёр иргэн ийн үсэрч, гэмтлийн эмнэлэгт хүргэгдээд буй юм. Эх сурвалжийн мэдээллээр нэг нь ухаангүй, сэхээнд байгаа юм байна.
Тодруулбал, аравдугаар сарын 09-ний өдрийн 19:40 цагт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмэгтэйчүүдийн баривчлах байрны гуравдугаар давхраас хоёр хүн уначихлаа” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийг дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад ШШГЕГ-ын харьяа Баривчлах төв байрны гуравдугаар давхраас тус төвд баривчлах шийтгэл эдэлж байсан 20 настай, эрэгтэй “Т” болон 18 настай, эрэгтэй “Н” нар унаж гэмтсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Eedee zaluu nasni genen aldaa yadaj tiim horih oroog 1 dawhart blgamaar yumaa Tegeed cn ih ailgalgui uhaaruulj bmaar bna
Тэр газар нь тэгээд харуул хамга�##��##�тгүй юм уу? маш хариуцлагагүй байна шүү хөөрхий тэсэх нь үү? үсэртэл нь дарамт�##�сан байна ш�##�г�##�т оруулаачээ
20 хүртэлх насныхантай болгоомжтой харьцахгүй бол огцом шийд гаргадаг гэж мэднэ биз дээ ?
30 хоног даахгүй золигнууд