Нийгмийн

Самар түүж яваад сураггүй болсон иргэд хаачив

Сүүлийн нэг сарын хугацаанд самар түүж явсан хоёр ч иргэн сураггүй алга болоод байна. Тэднийг онцгой байдлын аврагчид олон хоногоор эрэн хайсан ч олдохгүй байгаа учраас ар гэрийнхний хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоогоод байна. Тэд хаачив.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Гурван шар” гэдэг газар есдүгээр сарын 26-ны өдөр Цагааннуур сум руу самар түүхээр найман хүн явжээ.Тэднээс 43 настай эрэгтэй Ө нь есдүгээр сарын 30-ны шөнө 02:00 цагаас хойш сураггүй алга болсон юм. Онцгой байдлынхан хэд хоног хайсан ч олдоогүй учир уржигдар эрлийг зогсоожээ.

Өмнө нь буюу есдүгээр сарын 20-нд Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн Хүрэн морьтын зоо гэдэг газар 14 хүн самар түүж явсанаас 32 настай эмэгтэй Б мөн сураггүй болж байв. Түүнийг арав гаруй хоног хайсан ч олдоогүй учир эрлийг мөн зогсоосон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-12 08:00

80 хувьд хүргэх гээд...

Зочин
Зочин
2022-10-12 09:06

баавгай бариад бна уу сонин юмаа аймаараа самарт явах амь дүйсэн ажил юмаа битгий түүсэн самрын хураагаад байлдаа хэцүү ш дээ

Зочин
Зочин
2022-10-12 09:06

Амьтанд бариулаад бна уу. Өөр ш�##�тгаан бна уу.

Зочин
Зочин
2022-10-12 10:37

самарт явсан иргэдийн 80 хувь газар дээрээ нас бардаг гэж сайд хэлээд байхад

Зочин
Зочин
2022-10-12 12:50

Алуулаад ойд булагдсан юм болов уу ? Архи ууцгааж марг�##�даад ? Таамаг шүү.

Нэг
Нэг
2022-10-12 12:51

Дотроосоо юм бишүү, самараа була�##�даж нухаад нууцым бишүү

Зочин
Зочин
2022-10-12 18:22

ЭР ЭМ АЛМАСНУУД ХУЛГАЙЛЖ АВААЧААД ХҮЧИНДЭЖ БАЙГАА БАЙХ ЯАНАА ОЛДОХГҮЙНЭЭ

Зочин
Зочин
2022-10-12 18:38

80 хувь нь газар дээрээ үхдэг гэсэн

Монгол
Монгол
2022-10-13 12:33

Хамт явсан хүмүүс хамгийн түрүүнд сэжигтэй

Зочин
Зочин
2022-10-13 13:04

Ханилаад хөвчөөр гэр хийж амьдрахаар шийдсэн юм бишүү? Удахгүй үржиж олшроод гараад ирэх байх. Сонгуулиар гараад ирнэ. Манай хөвчид цэцэрлэг барьж өг гэж нэхэх байх.

Zori
Zori
2022-10-14 02:20

Mongoliin taigad mash sonirxoltoi ym bdg gesen jisheen
Xentiin taigad baavgaig yg mori shig garshuulj unlagad xergeldeg an xiij amidardag soyil ergenshles xol xumuus bdg gedeg. Xarin xuvsguliin taigad neg bituuu xun yvxin etsgui shiguu mod bdg gesen tendesen xun amitani duu chimee gardag gesen xerev orox ym bol garj irdeggui xeden xumuus uursdusu ols xuleed ter modon dundur chu ai orson bolovch butsaj garj chadaagui bas olsiin tattal xooson ols butsaj garj irsen gedeg oros ulsad bolxoro nogoon manan, gej bdg gesen bas tsag xugtsaani oron zai bolon soronzon ornii tiim temtsvergui gazar bdg terluu orson xumuus uur xemjeest yrtuntsud ochdog bj bolox ym mash olon taamag bn jxn gaj ymu sonin taamgan eder ymu da .....

Холбоотой мэдээ

Back to top button