НИЙГЭМНийгэм мэдээ
Зэрлэг амьтдын идэш тэжээл ховордсон учир самар түүхийг хориглолоо
БОУАӨ-ийн Сайд Ц.Сандаг-Очир ээлжит шуурхай хуралдаанаа хийж цаг үеийн онцгой нөхцөл байдалтай уялдуулан яаралтай арга хэмжээ авахыг холбогдох газар хэлтсийн дарга нарт үүрэг болгосон байна. Энэ үеэр тэрбээр 2026 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэхийг хориглож буйгаа мэдэгджээ. Учир нь зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдол болон 2026 оны хуш модны самрын ургалтын судалгаа мэдээг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна.
Түүнчлэн суурьшлын бүсэд баавгай үзэгдэх тохиолдол нэмэгдэж байгаад онцгой анхаарч, холбогдох албаныханд аргачлал чиглэл өгөх, иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, албан даалгавар, зөвлөмжүүдийг яаралтай хүргүүлэхээр болжээ.
Б.САНАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.