П.Сайнзориг: Хувийн эрх ашгийн үүднээс шүгэл үлээвэл хариуцлага хүлээлгэнэ

Хуульзүйн байнгын хороогоор Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Уг хуулийн төслийг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс боловсруулжээ.
Хуралдааны үеэр хуулийн төсөл боловсруулагчдаас УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Энэ хуулийн төсөлд авах зүйл байна. Огт хэрэггүй заалтууд ч байна. Ер нь нэг нэгнээсээ өшөө авах арга зам болчих юм биш биз дээ" гэв.
ХЗДХ-ийн яамны ТНБД П.Сайнзориг хариулахдаа "Сөрөг үр дагавруудыг аль болохоор багасгаж оруулж ирэхийг хичээсэн. Шүгэл үлээгч нь өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд ашиг хонжоо, давуу байдал олж авах, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах зорилгоор шүгэл үлээхийг хориглоно. Ингэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ. Зарим шүүмжлэлүүд байгаа. Бие биенээ матах, үндэслэлгүйгээр гэмт хэрэгт сэрдүүлэх вий гэсэн туйлын болгоомжлол байгаа. гэхдээ шүгэл үлээгчид шаардлага тавьсан. Нотлох баримтуудтай байх ёстой. Шүгэл үлээгч нэр усаа нууцлах, аюулгүй байдалтай холбоотой асуудлууд байгаа" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗАМЫН ЦАГДААГУУД ЗОГСОЛТГҮЙ ШҮГЭЛ ҮЛЭЭЖ БАЙГААШТ БАС БАЙРНЫ ГАДАА НЯЛХ БАЛЧИХ ҮРС ШҮГЭЛ ҮЛЭЭГЭЭД ГҮЙЖ ЯВАА БАС ТОРГОХ УУ? БАРИХ УУ? ХОРИХ УУ? ЯАЦАН УЛС ВЭ? ИРГЭДЭЭ АЙДАС ХҮЙДСЭЭР БАРИХААР ШИЙДЖЭЭ АМЖИХ УУ? ЧАДАХ УУ?