Нийгмийн
Зургаан настай хүүхдийг мотоциклоор дайраад зугтсан этгээдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 11-ний өдрийн 18:46 цагт Төв аймгийн Баянжаргалан сумын нэгдүгээр багт “Бага насны хүүхэд мотоциклд дайруулж гэмтсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус суманд оршин суух 6 настай, эмэгтэй “М”-г 36 настай, эрэгтэй “Б” нь улсын дугааргүй мотоциклийг эрхийн үнэмлэхгүй жолоодож яваад мөргөж гэмтээн тусламж үзүүлэлгүй зугатаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, насанд хүрээгүй болон жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд мотоциклийг хорьёо монголчууд эрүүлдээ ч тип тап архи уухаараа үнэн топуудын эгнээнд оччих юм.Л�##�аруудаа г�##�зуу хүн согтуу хүнээс айдаг гэнэм Орос Укрианы дайн цаашаа ямар их хүн үхэж байнаа энэ мэтээр чадраад дуусах юм биш үү? миний монгол
Тус аймгийн Цагдаагийн хэлтэст баяр хүргэж зугтсан хүнийг баривчилсан нь сайн мэдээ. Эцэг эх нь 6 настай болон хүүхдүүдээ сайн харж хамга�##�ах хэрэгтэй байна