Нийгмийн
Rokit Bay-н тоглолтын тасалбарын урьдчилсан захиалга 30 минутад дуусжээ

Rokit Bay удаан хугацааны дараа хөгжмийн тайзнаа тоглолтоо хийх гэж байна. Түүний “The Broken Souls” тоглолт ирэх сар /арваннэгдүгээр сар/-ын 4-нд UG Palace-д болох юм.
Тоглолтын тасалбарыг урьдчилсан захиалгаар 99 мянган төгрөгөөр худалдаж авах боломжтой байсан юм. Тэгвэл тоглолтын урьдчилсан захиалга хаагдаж, хямдарсан үнэ бүхий тасалбар зарагдаж дуусжээ. Харин үндсэн үнээр буюу 129 мянган төгрөгөөр зарагдах тасалбар 500 орчим үлдсэн байна.
Тэрбээр тоглолтоо сүүлд гаргасан “The Broken Souls” дууныхаа нэрээр нэрлэжээ. Тоглолтоо хийхээ мэдэгдсэн ч хугацаа тодорхойгүй байсан нь шүтэн бишрэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан юм. Тиймээс ч энэ удаагийн тоглолтын тасалбарын урьдчилсан захиалга хагас цагийн дотор дуусжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.