НИЙГЭМУЛС ТӨР

Тендер: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ будаа агшаагч, үсний сэнс зэргийг 77 сая төгрөгөөр авна

“Албаны болон ахуйн хэрэглээний цахилгаан бараа, хэрэгсэл” гэх утга бүхий 77.41 сая төгрөгийн тендер зарлажээ. Тендерийг Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлчилгээний газар /ТӨҮГ/ зарласан байна.

Дээрх мөнгөн төгрөгөөр нийт 34 нэр төрлийн 355 ширхэг барааг худалдан авах ажээ. Үүнд:

  • Ханын цаг
  • Усны аппарат
  • Автомат гутал арчигч
  • Дулаан мэдрэгчтэй шөнийн харааны дуран
  • Холигч
  • Будаа агшаагч
  • Электрон жин
  • Гал тогооны миксер
  • Уурын болон цахилгаан индүү
  • Кофе чанагч
  • Ногоо хадагчийн ир
  • Зөөврийн батарейт өвс хөдөгч
  • Гар шингэнт шахуурга
  • Ахуйн тоос сорогч
  • Радио
  • Суурин мананцар уусгагчийн шуултуур
  • Үсний хатаагч сэнс
  • Универсал удирдлага
  • Ус буцалгагч
  • Хөргөгч
  • Цахилгаан өвсний хадуур
  • Ширээний цаг
  • Ахуйн цахилгаан халаагуур зэргийг худалдан авах юм байна.

Эдгээр бараа бүтээгдэхүүнийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ өөрийн хөрөнгөөр худалдан авах аж.

Тендерийн 2022 оны арваннэгдүгээр сарын 17-ны 10.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг тус өдрийн 10.10 цагт зохион байгуулах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уурхайчин
уурхайчин

хийх юмаа олж ядах юм аа.
Эрдэнэт үйлдвэр бол маш олон төрлийн үйлчилгээг явуулдаг газар.

Холбоотой мэдээ

Back to top button