"Elixir Energy" компани Номгоны хоёр дахь цооногийн өрөмдлөгөө дуусгалаа

“Elixir Enenrgy” компани “Номгон VIII”, “Номгон IX” талбайд төлөвлөгөөний дагуу өрөмдлөгөө дуусгалаа. “Номгон VIII” цооног нь “Elixir”-ийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд барьсан хоёр дахь цооног юм.
Ингэхдээ 562 метрийн гүнд 10 хоногийн дотор өрөмдсөн нь тус компанийн шинэ дээд амжилт ажээ. Өрөмдлөгийн үр дүнд 51 метрийн зузаантай нүүрсний давхарга илрүүлсэн байна. Цаашдаа өрөмдлөгийн цар хүрээ нэмэгдэж байгаа тул шингэнийг соруулж авах ажил үргэлжлэх ажээ.
Үүний зэрэгцээ “Big Stole 2” талбайд хийсэн өрөмдлөгөөр 38 метр орчим зузаантай нүүрсний давхарга тогтоосон байна.
“Elixir Energy” компани энэ нээлтээ ирэх саруудад үнэлж, ажиллах аж. Энэ онд багтаад дахин шинжлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Эх сурвалж: The Market Herald
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.