Нийгмийн

Гурван сурагчийг сургуулиас нь авч явахыг завдсан 16 настай охин дахин хэрэг үйлдээд баригджээ

Цагдаагийн байгууллагад 2022 оны аравдугаар сарын 12-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 9 настай эрэгтэй хүүхдийг үл таних хүн зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Шалгалтын явцад уг гэмт хэргийг өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан 16 настай, эмэгтэй, А гэгч нь үйлдсэн болохыг тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ охин нь 28 дугаар сургуулиас бага насны гурван хүүхдийг цагдаагийн алба хаагч байна гэж худал хэлж авч гарах гэж байсан 16 настай охин болох нь тогтоогдсон байна.

Бага насны хүүхдийг хуурч залилах, эд зүйлийг нь дээрэмдэх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, аливаа төрлийн гэмт хэргийг хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Nalaih duurgiin geed hutcaad baisan yasan manai duutegiin ner bitgii baas#aad Bai hiigeegui yman deer n notloogui baij ter duureg gedeg n yaj bga

Зочин
Зочин
Reply to  Зочин

Юун ж�##�ганы юм яриад бгаан ккк. Аль дүүрэг бсан ч яахав дээ.

Fuck. You.
Fuck. You.
Reply to  Зочин

Ali duureg baih n yamar hamaatai yumbe? Gemt hereg l bol gemt hereg. Teneg yum shig manai duurgiin ner baastlaa gej azaartaa shaagaad.

Зочин
Зочин

Хүүхдүүд хулгайлах гэж байсаныг мэдсээр байж арга хэмжээ авахгүй байсаар дахин хэрэг хийж дээ хуулийн дагуу а/х авахгүй бол өөр ямар гэмт хэрэг үйлдэхийг таашгүй цагдаагийн байгууллагууд дэндүү хайхрамжгүй хандаж бга юм биш үү. Хүүхдүүдэд ингэж хэрцгий хандаж бга энэ охинийг эцэг эхийн хамт а/х авах хэрэгтэй.

Зочин
Зочин

цагдаа ямар муу ажиллаж байна вэ 16 настай хүнийг олж чадахгүй гэхээр өрвөдмөөөр юмаа нөгөөх нь бараг цагдаагаас илүү мэргжсэн юм биш үү

Зочин
Зочин

Нөгөө даргын нууц охин гэнэ

Зөнч
Зөнч

Цаазаар авах.

Иргэн
Иргэн

Энэ том болоод Их Хурлын гишүүн болох хүүхэд байна.Бүр цаанааса няцаж цуцахгүй гэмт хэргийн сэдэл хүсэлтэй юм байна.

Зочин
Зочин

яадаг муу эргүү м�##� вэ яах санаатай ийм зүйл хийж явдаг бнаа сайн ш�##�гах хэрэгтэй шүү ард нь том луйварчид хүний наймаа хийх хулгайч нар бгаа байх сайн ш�##�га

Холбоотой мэдээ

Back to top button