Хөндөх сэдэв: “Удам судрыг нь харж суу” гэх ойлголтын буруу хэлбэр Үндсэн хууль зөрчиж байна
Өнгөрсөн 2019, 2020, 2021 онд улсын хэмжээнд 50413 гэр бүл гэрлэлтээ батлуулсан бол 10969 нь цуцлуулжээ. Энэ нь гэрлэлтээ батлуулсан таван гэр бүл тутмын нэг салсан гэсэн үг юм.
Мөн гэр бүл цуцлалтын тоо жилд дунджаар 269-өөр нэмэгдэж байгаа аж. Тэгвэл гэр бүл салалтын шалтгаануудыг зөвхөн бидний мэддэгээр жагсаан харвал:
- Соёлын ялгаа, харь орны хүнтэй гэрлэсэн, Мөн хоёр өөр гэр бүлийн соёлын мөргөлдөөн
- Гэр бүлийн гишүүд хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй
- Гэр бүлээс гадуурх харилцаа, хууралт
- Гэрлэх хүнээ сайн таньж мэдээгүй
- Санхүүгийн хомсдол, цалин орлого, амьдралын баталгаа
- Шилжилт хөдөлгөөн
- Архидалт, муу зуршил
- Хэрүүл маргаан, үл ойлголцол
- Хүчирхийлэл, дарамт шахалт гэх мэт нийтлэг ойлголттой байна.
Тэгвэл энэ дотор дурдагдаагүй, бидний анзаардаггүй нэгэн шалтгаан гэр бүл салахад, хосуудыг сэтгэл зүйн дарамтад ороход нөлөөлдөг үү. Тодруулбал “Удам судрыг нь харж суугаагүйгээс болж” гэх шалтгаан гэр бүл салахад нөлөөлж, цаашлаад хосуудын хооронд хэрүүл маргаан дэгдээх, сэтгэл зүйн дарамтад оруулдаг уу.
КЕЙС 1: Иргэн У.Ч-ийн хувьд нөхөртэйгөө амьдраад гурван жил болсон хэдий ч салсан. Энэ хугацаанд тэд гэрлэлтээ батлуулсан байжээ.Тэд хоёр настай охинтой юм байна. Харин тэдний гэр бүл салах болсон шалтгаан нь нөхрийнх нь аав, ээж удам судар муутай айлын охинтой суусан гэх шалтгаанаар дарамт шахалт үзүүлдэг байсантай холбоотой. Тодруулбал, түүний хадмууд бусад бэрүүдтэйгээ зүгээр харьцдаг байсан хэрнээ түүнийг гадуурхан, хүүдээ дарамт шахалт үзүүлж улмаар гэр бүл нь хэрүүл тасрахаа байсан аж.
Тэрбээр ямар шалтгааны улмаас юу гэж хэлж дарамт шахалт үзүүлдэг байсан талаараа бидэнд ярихдаа “Манай аав залуудаа хулгайн хэрэгт холбогдож ял эдэлж байсан юм билээ. Одоо ч жаахан архи амсчихдаг. Гэтэл тэрэнтэй холбоотойгоор нөхрийг маань удам судар муутай айлын охинтой суулаа гэж зэмлэнэ. Заримдаа миний чихэнд сонсогддог юм. Түүнээсээ болж манай нөхөр стрессдэж сүүлдээ маргаж гар хүрэх хэмжээнд хүрсэн. Миний хувьд хэзээ ч хулгай хийх талаар бодож байгаагүй. Архины төрлийн зүйл амсдаггүй. Анх суухад л эсэргүүцэлтэй тулгарч байсан хэдий ч бид биедээ хайртай байсан учраас суучихсан. Гэр бүл чинь зөвшөөрөхгүй байхад суугаад дэмий гэж хэлж байсан хэдий ч нөхөр маань асуудал болохгүй гэж хэлээд л сууж байсан. Хадмууд дарамтлаад сүүлдээ нээрээ хулгайч мэт харьцахаар сэтгэл санаагаар ч гэсэн унадаг юм билээ. Би чинь өөрөө сонгож тэр хүний хүүхэд болж төрөөгүй шүү дээ. Салалтын тухайд насанд хүрсэн бид хоёр дүүрч гэхэд жаахан охин минь ийм шалтгаанаас болж өнчин өрөөсөн өсөх болж байгаа нь харамсалтай байна” хэмээн ярив.
КЕЙС 2: Харин түүний нөхрийн хувьд сумандаа найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг удам судар сайтай гэх хүний хамгийн бага хүү. Харин тэр салсан талаараа бидэнтэй ярилцахыг хүсээгүй бөгөөд “Анхнаасаа л аав, ээж удам судар муутай айлын хүүхэд битгий суу гэхэд нь л бодох хэрэгтэй байсан юм” хэмээсэн юм.
Бид дээрх тохиолдлуудыг сэтгэлзүйч Н.Баярсайханд танилцуулж, ийм асуудалтай залуу хосууд ирж зөвлөгөө авдаг эсэх талаар болон энэ ямар хор хөнөөлтэй талаар асууж тодрууллаа.
-Танд ийм асуудлаар салахдаа тулсан, сэтгэл зүйн асуудалтай болсон хосууд хандаж, зөвлөгөө авдаг уу?
-Мэдээж ийм асуудалтай хосууд ирнэ. Монголчуудын уламжлалт сэтгэлгээтэй ч холбоотой байдаг юм уу, хүргэн бэрээ, цаашлаад хүүхдийнхээ сэтгэл зүйг зөвхөн ийм асуудлаас болж ядраах тохиолдол гарна. Магадгүй чамд ч надад ч тохиолдож байсан болно шүү дээ. Уг нь удам судрыг нь харах гэдэг нь ураг төрлөө мэдэлцэх ах дүү хамаатан садан биш бол хамаагүй сууж болно гэдэг үзэл байж ч магадгүй. Гэтэл манайхан шууд тэдний эцэг эх ядуу зүдүү чи сал гэж үр хүүхэд хүргэн бэрдээ сэтгэлийн дарамт үзүүлдэг нь буруу. Ийм төрлийн жишээ ганц биш олон байгаа. Аав ээжийнхээ асуудлаас болж амиа хорлох гэж оролдсон удаа ч байдаг юм.
-Яагаад бид энэ асуудал дээр хэт их туйлшрах болов гэдэг асуудал гарч ирэх нь?
-Бид хулгайч, аймхай, амиа хичээсэн, хулчгар, худалч гэх мэт бүх муу муухайн зан чанар удамшдаг юм шиг ойлгодог. Бараг ихэнх нь батлахаар хоосон гараа зангидан дайрах байх. Гэхдээ танд ямар ч нотолгоо алга, түр хүлээгээрэй гэж хэлмээр байна. Харин ч нөгөө талд нь дүүрэн нотлох баримт байдаг юм шүү.
Зарим хүмүүс багадаа хүнд хэрцгий харилцаатай гэр бүлд өссөн хүүхэд том болоод ямар хүн болдгийг сайн дураараа муу хүн болно гээд л тогтоочихдог. Гэтэл бид ген ярих гээд байна уу, эсвэл бид орчин ярих гээд байна уу гэдгээ бодолцож үзээгүй л байхгүй юу.
-Ген, орчин гэдгээ тодруулбал?
-Хурдан сэтгэдэг, сэтгэлийн хөөрөл ихтэй, удаан нухацтай бодох, сэтгэл хөдлөл удаан, тооцоолон бодох чадвар сайн, хүнтэй харьцах чадвар сайн, ургуулан бодох чадвар сайн ч хүнтэй харилцлах чадвар муу гэх мэт маш олон удамшдаг, генээр дамжиж тархинд орж ирдэг хувилбарууд бий.
Сэтгэлийн хөөрөл ихтэй хүнээс сэтгэлийн хөөрөл ихтэй хүн төрдөг нь үнэн. Гэхдээ хулгайч хүнээс хулгайч хүүхэд төрдөг гэж үү. Бид том андуурч байна. Маш олон зүйлийг мэддэг юм шиг хэрээ шууд дүгнэлт хийсэн байдгийн нэг жишээ нь “Хүүхээ удам судрыг нь хараарай” гэдэг энэ жишээ болж таарч байгаа юм. Эцсийн эцэст бид хэний хүүхэд болохоо, ямар эх оронд төрөхөө хүртэл сонгож төрдөггүй биз дээ. Гэтэл ийм шалдар булдар асуудлаас болж үр хүүхдээ зовоож дарамтад оруулдгаа болих хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд хэн ч тэрбумтан болж болно. Хэн ч хулгайч болж болно. Хулгайч худалч байдал орчны нөлөөлөл болохоос биш генийн удамшил биш. Бүх хүүхдийг аль ч хүч чадалтай, өглөгч, өгөөмөр, хариуцлагатай болгож өсгөж болно.
Мөн манай манайхны төөрөгдөл үүсээд байгаа зүйл нь ихэнхдээ удам судар сайтай айл зөв хүмүүжил олгож чаддагтай л холбоотой болохоос биш ген мен гээд л үр хүүхдээ дарамтлаад байх зүйл биш.
Харин дээрх кейсийг сонсоход хүү сүүлдээ нөгөө удам муутай гэгдэх айлынхаа охин буюу хайртай эмэгтэйд гар хүрж ч байх шиг. Тэгэхээр энэ бол тийм ч таатай зүйл биш. Хүн ямар гэр бүлд төрж өсөхөө сонгож төрөх биш. Үндсэн хуульд хүртэл заасан байдаг биз дээ.
Тэгвэл яг энэ ярианаас “удам судрыг нь харж суу” гэх асуудал нь хүний эрх зөрчдөг юм биш биз гэсэн асуулт урган гарч ирнэ.
Хамгийн гол нь хэрэв та хүргэн, бэрээ удам судар муутай, аав нь ээж нь архичин, хулгайч, хоорондоо зодолддог гэх мэтчилэн гадуурхах нь үндсэн хууль зөрчсөн болж таарах нь.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэж заасан. Мөн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” хэмээх Хоёрдугаар бүлэгт тус үндсэн эрхүүдийг хуульчлан баталгаажуулсан байдаг. Ингэхдээ хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг төр хариуцахаар хүлээсэн байдаг юм байна.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Ямартай ч “Удам судар харж суу” гэх ойлголт нь ах дүү төрөл төрөгсөдтэйгөө суухаас сэргийлэх тухай болохоос биш хэн нэгнийг нийгмийн гарал зэргээр нь ялгаварлан гадуурхахыг хэлэхгүй бололтой. Цаашлаад боловсрол муутай охинтой суулаа гэж зэмлэх эцэг эхүүд ч мэр сэр тохиолддог. Энэ нь та өөрийн мэдэлгүйгээр үндсэн хуулиа зөрчиж буй хэрэг явдал болж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yan hantai l suuvdaa haha duuren bgaa shuu
Aanha Mongoloor duuren tiim amidraltai garuud baidag yum bnlee awgai ni boow huhnu nuhruud ni bas y####ntai nuhtsdug hahaha gadnaa gyalantsag dotroo palantsag gej
Нэг т�##�аараа удам судар харах зөв ч нөгөө т�##�аараа хэт хатуурхаад бгаам шиг санагддаг
udam sudar harah ni zow
Хүн эх орон, аав ээжээ сонгож төрдөггүй юм шүү
Нээрээ л өвөг дээдсийнхээ үгэнд орж удам судрыг харж сахих хэрэгтэй байдаг
Цус гэдэг зүйл яаж үгүйсгэж болох уу? Удам судар чух�##� шүү
хүүхдүүдийнхээ амьдр�##�д оролцох нь л маш буржу
Хадмын хавчлага гэж юм хаасайгүй байгаа даа. Жил мэнгэ төөрөг нь таарахгүй нтр гэсэн ш�##�тгаанаар эсэргүүцэж с�##�ахаас өөр гарцгүй болгож чадаж байгаа 20-р зууны өвөө эмээ нар ухаарах болоогүй л дээ.
Орчин үед бэрүүд хадмаа дээрэлхдэг болоод бгаа шүү, удам судар чух�##�
Tegehdee ter ni unen l yum shig bnlee Buurluud yridag shdee
Hulgaichiin udamd ihenh ni butehgui humuus bsan gesen sudalgaa bdag yum gesen
Uneen yargachin aluurchin daramtlagch nariinh ch bas adilhan bhoo
Одоо тэр уйгаржин бичиг хэрэглэх, тэр 3 үеийн намтар энэ тэрээ болио илүү өөрөөр том сэтгэж ажилламаар байна
Үхсэн баас ямар юмных нь удам судар байдагийн одоо дандаа овилгогүй увайгүй хулгайч монголчууд бүрдсэн тэдний үр удмууд л хольж сольлж хоорондоо эхэр нөхрөө солиол с�##�а�##� ёстой нохой гахайнаас дэмий дээргүй болсон шүүдээ. Зүгээр хоорондоо нийлсэн бол с�##�ж сарнихгүйхан шиг амьдар өөр олрн долоон юм байхгүй.Монгочууд хэлэнд ч хэрэггүй хүн биш болсон хүмүүс гэж үгээр идвэл яахуу засрах болуу
Үхсэн баас ямар юмных нь удам судар вэ монголчууд одоо овилогогүй увайгүй хорон санаатай хулгайч луйварчин, хамаг муухай бүхний ундрага болсон шүүдээ монголчууд.Ийм хүмүүсийн үр хүүхдүүд хоорондоо холиолдоод суучихна,Бас болоогүйээ эхнэр нөхрөө сольж холиод үр хүүхдүүдээ хувааж тэжээгээд амьдардаг бузар амьдр�##�тай , зүгээр л нохой гахай шиг болсон ийм үед үхсэн элэнцгийнх нь удам судар ярих.Харин ямар сайн хулгайчийн хүүтэй охинтой суух л юм бодож явдаг болсондоо.ЗА УУЧЛААРАЙ МАШ ХАТУУ БОЛОВЧ ҮНЭН БИЧЛЭЭ ШҮҮ ИНГЭЖ Л ҮГЭЭР ИДЭХГҮЙ БОЛ МОНГОЛЫН УРАГ БАРИХ ЁС АЛЬ ХЭДИЙН АЛДАГДСАААН УХААРУУЛАХ САНААТАЙ АРАЙ МУУХАЙ БИЧЧИХЛЭЭ УУЧЛААРАЙ. ТА НАРЫНХАА Л ТӨЛӨ ГЭР БҮЛ САЛЖ ХОЛИЛДООХГҮЙН ТУЛ БИЧИВ
Ер нь анх танилцаад шууд үздэг хүн амьтан дээр очоод заяа төөрөг таарах таарахгүйгээ шийдүүлэх ёстой юм шигээ. Тэгвэл хэн хэнийхээ цагийг хэмнэнэ гэсэн үгшдээ. Ээж аавдаа шууд дагуулж ирээд за хараарай таархаар байна уу яахаар байна гээд асуугаад тэ
Баян аав, ядуу аав гээд ном бий дээ бас л үндсэн хууль зөрчсөн ном болж таарах нь уу
Udam sudar gdg bol xurungu chinee bish yuma.
удам судар ямар хамаатай !!! хүн учраас сонголт иг зөв ухаантай хийх хэрэгтэйшдээ !!!!!Манайхан мөнгө харж сонгодогоо боль сэтгэл хөдөлөө бас хянах хэрэгтэй. Согосон бол битгий гуншигнаад бай хэл амаараа сайн ярилц зөв хандлагтай бай!!!!!!!!!
ЮУ ҮНЭН УДАМ ХАРАХ ҮНЭН! МУУ ЦУС БОЛ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ МУУГАА ЯААЛТЧГҮЙ ҮЗҮҮЛДЭГ!!! ЭНЭ ҮЙЛИЙН ҮР ИРЖ БУЙ НЬ!!
Эх эцгийн асуудлыг хүүхдэд нялзаах маш буруу хүүхэд эцэг эхээ сонголж төрдөггүй Хамгийн чух�##� нь гэр бүлийн хүмүүжил