Нийгмийн

Амралтын өдрүүдэд ослын улмаас гурван хүний амь эрсэджээ

2022.10.15, 16-ны амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 728 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 539 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж бэртсэний тав нь нийслэлд, дөрөв нь орон нутагт  бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүний амь хохирсон байна. 

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн таван осол бүртгэгдэж, гурван хүүхэд гэмтэж, хоёр хүүхдийн амь нас хохирсны нэг нь нярай хүүхэд байна. Гэмтсэн гурван хүүхэд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна.

Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 225 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 191, орон нутагт 34 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул  өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулах, аюулгүй байдлаа хангаж гүйцэт түрүүлэх үйлдэл хийх, тээврийн хэрэгслийн дугуйг улирлын чанартай дугуйгаар солих, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд  оролцох үедээ явган хүний гэрэл дохио, гарцаар гарахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button