ЭДИЙН ЗАСАГ

Шинэ статистикаар инфляцын түвшин 13.8 хувьд хүрчээ

Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуллаа.

Хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хамгийн өндөр үзүүлэлттэй нь эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ 20.3 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 17.5 хувь, хүнсний бараа, ундаа, ус 17.1 хувиар үнэ нь өсжээ.

Инфляцын түвшин есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 13.8 нэгж хувьтай гаржээ. Үүний 7.7 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Харин наймдугаар сард инфялцын түвшин 14.4 нэгж хувьтай байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button