С.Эрдэнэ, Д.Ганбат нар УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ
С.Эрдэнэ даргатай Ардчилсан намынхан өнөөдөр /2022.10.17/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэд 2023 оны төсвийн төслийг эсэргүүцэж эргүүлэн татахыг шаардав. Учир нь 2023 оны төсөв 2024 оны сонгууль угтсан төсөв болгож байна. Төсвийн алдагдал, тэнцэл, хувь хэмжээ зэрэг нь боломжгүй хэмээн үзэж байгаа аж.
Хэрэв уг шаардлагыг хүлээн авахгүй бол улс төрийн идэвхтэй тэмцэл өрнүүлэхээ мэдэгдлээ.
Мөн Ардчилсан нам сөрөг хүчний үйл ажиллагааг намраас идэвхжүүлсэн гэдгийг онцлов.
Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлж байгааг мэдэгдсэн юм. Тэдний тавьж буй гурван шаардлагын нэг нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Д.Сарангэрэлийг УИХ-ын гишүүнээс огцрох шаардлагатай гэж үзэв. Мөн намын залуучууд 12:00 цагаас төрийн ордны гадна шаардлагыг хүргүүлэхээр төрийн ордны гадаа цуглахаар болсон аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүү атаарх та 2 сонгуулийн поп хийгээд байгаа юм биш үү
Ялтан Эрдэнэ