Н.Даваажав: Тайгын түргэн тусламж төсөвгүй учраас эм тариагаа хувиасаа гаргадаг

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Баруун тайгын Гуулга хэмээх газарт хүний бие муудсаны улмаас дуудлагад явсан түргэн тусламжийн эмч 4-5 хоногийг зарцуулсан байна. Энэ нь Тайгын түргэн тусламжийн эмч нарын хувьд хэвийн үзэгдэл мэт болоод олон жилийг үджээ.
Дээрх үйл явдалтай холбоотойгоор Цагааннуур сумын II багийн дарга С.Өлзийсайхан “Тайгын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хамгийн хэцүү зүйл. Учир нь замын хувьд бартаа ихтэй байдаг. Тайга хүртэлх замд машинаар явах боломжтой хэсгийг л машинаар туулдаг. Дийлэнх хэсгийг нь морь болон цаагаар туулдаг. Ингэхдээ дуудлага өгсөн айл нь өөрсдөө цаа эсвэл морьтойгоор эмчээ тосож авах тохиолдлууд бий. Зарим тохиолдолд эргэн тойрны айлуудаас морь, цаа зээлж, гуйж унадаг” гэсэн юм.
Баруун тайгын Хармайн бага эмч Н.Даваажав эмнэлгийн салбарт 32 жил ажилласан нэгэн юм. Тайгын түргэн тусламжийн нөхцөл байдлын талаар түүнээс тодруулав.
Тэрбээр “Дуудлага аваад тайга руу явахад замаа мэдэхгүй эмчид хүндрэлтэй байдаг. Энэ хугацаанд хээр хонох бол хэвийн үзэгдэл. Түргэн тусламж үзүүлэхэд шаардлагатай төсөв мөнгө байдаггүй. 15 литр шатахууны мөнгийг л төсөвт өгдөг. Энэ нь хаанаа ч хүрдэггүй. Эм тарианы төсөвгүйн улмаас бид хувиасаа гаргадаг.
Манай эмнэлэг 23 ажилтантай. Ажилтны тоо нь харьяа нутгийн хүн амдаа хангалттай боловч эмнэлгэд шаардлагатай төсвийг хүн амдаа дүйцүүлж өгдөг нь хангалтгүй байдаг. Үүнд зүүн болон баруун тайгад зорчиход унаа тэрэгний асуудалтай байдагтай холбоотой” гэв.
Сонирхуулахад, ОХУ цаатнууддаа түргэн тусламжийн үйлчилгээг нисдэг тэргээр үзүүлдэг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХЭХЭ ТАНАЙ ДАРГА НАР ЧИНЬ ЭМ ТАРИАНЫХ НЬ МӨНГИЙГ ЦУСАЛЧДАГ ЮМ АА
Энэ юу гэсэн үг вэ? Хувиасаа мөнгө гаргаж эм тариа худ�##�даж аваад хүнд хүрч үйлчилдэг Төрийн эмч, эмнэлэг бөмбөрцөг дээр зөвхөн манайд л байдаг юм байна. Бурхан минь. Ц�##�ингаасаа шүү.
Энэ эмч чинь 32 жил ингэж яваа бол жинхэнэ Эрүүл мэндийн Гавъяат биш үү.
Төсөв гэхээр фт�##�азол, новакаин, иодыг хэлж байна уу. Эмийн жагса�##�таас бараг хасагдсан байх.
Хохь чинь, тайгын эмч болсон чинь, танай ангийн би сайд болсон гял�##�заж явнаа