Нийгмийн

Улаанбаатар кино наадам "Сөүл рүү буцсан нь" киногоор эхэллээ

Улаанбаатар олон улсын кино наадам өнөөдрөөс эхэлж байна. 14 дэх удаагийн тус кино наадам нийт долоо хоногийн турш үргэлжлэх юм.

Энэ жилийн наадмын онцлох орноор Бүгд найрамдах Солонгос улсыг сонгосон байна. Зохион байгуулагчид Канн, Берлин, Венец, Торонто зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2021-2022 онд бүтээсэн Солонгос, Франц, Герман, Турк, Швед, Финланд, Иран, Испани, Исланд, Итали, Польш, Румын, Швейцар болон Монголын 17 бүрэн хэмжээний уран сайхны киног үзүүлэхээр бэлтгэжээ.

Кино наадмын нээлтийг Франц улсын "Сөүл рүү буцсан нь" киногоор эхлүүлэх юм байна.

Наадмын уламжлал ёсоор “Хангарьд” Монгол кино уралдаан нь кино наадмын шилдэг кино, найруулагч, зохиол, продюсерыг тус тус шалгаруулах ажээ. Шалгарсан бүтээлүүд наадмын албан ёсны Монгол кино хөтөлбөрт багтан үзэгчдэд хүрэх юм байна.

“Үзэхийн хязгаар” хэсгийг Б.Сумхүү найруулагчийн 1975 онд гаргасан “Хань” киног англи орчуулгатайгаар нээх ажээ. 79-р Венецийн олон улсын кино наадмын “Orizzonti” уралдаант хэсгээс “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг авсан П.Лхагвадулам найруулагчийн Есдүгээр сарын цас богино хэмжээний киноны Монгол дахь нээлтээр үргэлжлэх юм байна.

Кино үзвэрүүд Тэнгис кино театрт гарах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button