"Өнөр бүл" хүүхдийн төвийн төсвийг тодотгосны улмаас хүнсгүй болох эрсдэл үүсжээ

Өнөр бүл хүүхдийн төв 170 хүүхэдтэй. Тэгвэл ирэх арванхоёрдугаар сараас эхэлж тус төвийн хүүхдүүд хоол хүнсгүй болох эрсдэл нүүрлэжээ.
Тус төвийн энэ оны /2022 он/ төсөвт 2.44 тэрбум төгрөгийг баталсан ч хоёрдугаар сарын төсвийн тодотголоор 148 сая төгрөгийг тодотгосон байна. Үүний 79 сая төгрөгийг хоол хүнсэнд зарцуулах байжээ. Энэ нь Өнөр бүл төвийн хүүхдүүдийн хоёр сарын хоолны зардалтай тэнцэх хэмжээ юм байна.
Энэ талаар Өнөр бүл төвийн захирал М.Өлзийчимэгээс тодруулсан юм. Тэрбээр “Төсвийн тодотгол хийснээс хойш бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Үүний улмаас хоол хүнсэнд зарцуулах төсөв маань хүрэлцээгүй болсон юм. Жишээлбэл, үсний шампунийг 2900 төгрөгөөр тооцсон юм билээ. Ингэж тооцвол нэг хүүхэд жилд таван шампунь хэрэглэнэ. Сангийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын баталсан норм, нормативд хүүхдүүдэд шаардлагатай бүтээгдэхүүний ханшийг хэт багаар тооцоолсон. Углаашийг 2800 төгрөг, дотуур хувцсыг 850 төгрөгөөр тооцсон байх жишээтэй. Зах зээлийн үнэтэй уялдуулж, бараа бүтээгдэхүүний үнийг тооцох хэрэгтэй. 2013 оны ханшаар тооцоолж явна гэж юу байх билээ. Энэ мэт асуудал нь төсөв хүрэлцээгүй болоход хүргэж, улмаар хүнсний төсөвгүй болох эрсдэлийг үүсгээд байна” гэв.
Өнөр бүл төв дараа жилийн тендер зарлах хүртлээ хоёр сарын хүүхдийн хоолны хүнсээ нөөцөлдөг байна. Төсвийн тодотголоор хассан мөнгөний улмаас энэ оны арванхоёрдугаар сар, ирэх оны /2023 он/ нэг болон хоёрдугаар саруудад хүүхдийн хоолны хүнсгүй болох эрсдэл үүсжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yanaaaa neeree oorsdoo ideed suudagaas busdiig er bodohgvi ymaa end chin dan huuheduud orshdog ym shdee
Энэ асуудлыг хурдан шийдвэрлэж өг
Бүрэн бүтэн тогтносон улс орон байж ингэтлээ нийгэмээ ирмэдүүлэх гэж арай2
Setgel owdmooor ymaa iim ch baidaltai bailgah gej