Нийгмийн

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан цагдаа нар ирэхээс өмнө ослын газрыг орхин "зугтжээ"

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан нь энэ сарын 15-нд буюу өнгөрсөн амралтын өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэх мэдээлэл цацагдсан.

Энэ дагуу бид түүнтэй улсаар холбогдож тодруулахад  "Осол гарсан нь үнэн. Гэхдээ би архи уугаагүй, согтуу байгаагүй. Бямба гарагт /2022.10.15/ аймгийн төвөөс 7-8 км ийн зайд хувийн машинтайгаа ганцаараа явж байсан. Урд талын дугуй хагарч, замын хажуу дахь жалга руу унасан. Биеийн байдал зүв зүгээр. Мөр хугарсан гэдэг худал. Одоо ажил дээрээ сууж байна" гэсэн хариултыг өгсөн юм.

Тэгвэл эх сурвалжийн өгсөн мэдээллээр Д.Бауыржин ганцаараа явж байгаагүй. Араас нь өөр нэгэн машин дагаж явсан гэх бөгөөд осол гарсны дараа цагдаагийн бүрэлдэхүүн ирэхээс өмнө нөгөө машиндаа суугаад явжээ.

Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн ослын газарт очиход осолд холбогдогч, эрхэм Засаг дарга хэдийн яваад өгсөн болж таарч байна. Тэгэхээр түүнийг эрүүл, согтуу байсан эсэхийг мэдэх боломжгүй болсон бололтой. Осол, хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэгээд яагаад ослын газраас зугтаасан юм?

Зочин
Зочин

Боловсролтой хүн байж иймэрхүү асууд�##� дээр бултаж болохгүй шдээ

Зочин
Зочин

энэний боловсрол гэж юу байсын

Өвгөн
Өвгөн

Боовы нь саагаад өг..архи гардаг л юм..

Зочин
Зочин

gostuu yum chin zugtana shde

Холбоотой мэдээ

Back to top button