НийгмийнУРЛАГЭнтертайнмент

ТАНИЛЦ: Улаанбаатар кино наадмын бүтээлүүдийн товч агуулга

Улаанбаатар олон улсын кино наадам энэ сарын 23 хүртэл үргэлжилж байгаа билээ. Энэ жилийн үзвэрүүдийн талаар товч мэдээлэл хүргэе. Таалагдсан киногоо Тэнгис кино театрт үзэх боломжтой юм.

1.Танилцуулга

Өмнөд Солонгос улсын найруулагч Хон Сан Сүгийн “Танилцуулга” бүтээл нь Берлиний олон улсын кино наадмын шилдэг кино зохиолын төрөлд Мөнгөн баавгай шагнал хүртэж байсан билээ.

Киноны товч үйл явдал : Ёнхо аавыгаа олохоор эмнэлэг рүү явна. Харин удалгүй найз бүсгүйтэй уулзахаар Германыг зорив. Солонгост буцаж ирэхдээ ээжийгээ ресторанд ээжтэйгээ дунд эргэм насны залуутай хамт байгааг харжээ.

2. Дараагийн Сохи

Найруулагч Чон Жу Ригийн бүтээл юм. Энэхүү бүтээлийг Каннын кино наадмын Шүүмжлэгчдийн долоо хоног хэсгийн хаалтын киногоор сонгож байжээ. Мөн Фантази олон улсын кино наадмын Шилдэг найруулагчийн шагналт бүтээл юм.

Киноны товч үйл явдал : Сохи бол ахлах ангийн сурагч. Томоохон компанийн дуудлагын төвд дадлагажих болсноогр үйл явдал эхэлнэ. Гэвч дадлагажих үйл явц нь төсөөлсөн шиг сайхан байсангүй. Энэ нь түүнийг үхэлд хүргэх болно. Уг хэргийг мөрдөгч Южин хариуцаж, үхлийн шалтгааны араас явдаг. Хэргийг шалгах явцад илүү сэтгэл эмзэглүүлэм зүйлстэй учирна.

3.Цээр

Найруулагч Пак Ханы энэхүү бүтээл нь 26 дахь Бусаны олон улсын кино наадмын Шинэ урсгал уралдаант хэсэгт нээлтээ хийсэн юм.

Киноны товч тайлбар: Солонгос улсад хүүхдээ гурван долоо хоногтой болохоос нааш оршуулгын будаалга цагаалгад очиж болохгүй гэж цээр бий. Гэвч Вү Жин үүнд итгэдэггүй. Түүний хуучин найз охин нас барсан зурвас авснаар үйл явдал эхлэх юм. Өмнөх найз охиныхоо оршуулгад очиж гашуудал илэрхийлсний улмаас түүнд хачин жигтэй зүйлс тохиолдоно.

4.Дасгалжуулагч

Монгол найруулагч Э.Ган-Очирын бүтээл Дасгалжуулагч киноны зохиолыг Н.Майдар бичсэн байна.

Киноны товч тайлбар : Оргил хүү хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч сагсан бөмбөгт сонирхолтой ажээ. Нэгэн өдөр санаандгүй байдлаар сургуулийн сагсан бөмбөгийн багт дасгалжуулагч хийхээр болно.

5.Этгээд

Б.Баатар найруулагчийн бүтээл Этгээд кино Олденбергийн олон улсын кино наадмын Хамгийн өвөрмөц, зоримог кино шагнал, зураглаадын Алмаз наадмын Шилдгийн шилдэг кино шагналыг тус тус хүртжээ.

Киноны товч тайлбар : Эрхэмээ Сэлэнгэ хоёр хотоос зайдуу, ой модон дундах хуучны байшинд нүүж орсноор үйл явдал эхэлнэ. Тухайн газрын нам гүм байдал Сэлэнгэд нөлөөлнө. Улмаар муу ёрын зүүд ч зүүдлэх болов. Өдөр тутам этгээд явдлууд тохиолдох бөгөөд үүний шалтгааныг олохоор эрэлхийлнэ.

6.Трио

Д.Баттөмөр найруулагчийн бүтээл бүтээл энэхүү кино нь Тайландын олон улсын кино наадмын Шилдэг кино шагнал, Таллины Хар шөнө олон улсын кино наадмын тусгай хэсэгт сонгогдсон юм. Мөн Палм Спрингс олон улсын кино наадмын Шилдэг зураглаачийн шагналыг тус тус хүртжээ.

Киноны товч тайлбар : Жам бол Монголын хөдөө нутагт төрсөн дауны синдромтой хүү юм. Эх нь хүүгээ ялгаварлан гадуурхалтаас хамгаалахын тулд хүмүүсээс зайдуу амьдардаг. Жам хүү нас биед хүрэх үедээ аж ахуйн ажлыг хэнээс ч дутахааргүй хийж сурна. Өдөр хоног өнгөрсөөн түүний ээж нас барна.

7.Хурмастын хөвгүүн

Тарик Салей найруулагчийн энэхүү бүтээл нь Каннын олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарчээ.

Киноны товч тайлбар : Загасчны хүү Адам Исламын шашны суннит урсгалын эрх мэдэл, хүчний төв болох Аль-Азхарын их сургуульд тэтгэлгээр суралцах санал хүлээж авна. Түүнийг Каир хотод ирсний дараахан тус их сургуулийн шашны удирдагч Их Имам гэнэт нас бардаг. Адам Египетийн шашны болон улс төрийн элитүүдийн хоорондох эрх мэдлийн ширүүн тэмцэл дунд орно.

8.Алькаррас

72 дахь удаагийн Берлиний олон улсын кино наадмын Алтан баавгай шагналт энэхүү бүтээлийг Карла Симон найруулсан юм.

Товч тайлбар : Солегийн гэр бүл Испанийн Алькаррас тосгонд цэцэрлэгтээ тарьж ургуулсан тоороо хурааж, зуныг өнгөрөөдөг. Гэвч тэднийг албадан нүүлгэхээр болно. Тэдний газрыг дахин төлөвлөлтөд оруулах болсноор Солегийн гэр бүл бүхнээ алдахад хүрнэ.

9.Улайсах өдрүүд

Турк найруулагч Эмин Аплэрийн бүтээл бөгөөд продюсерээр нь Надир Оперли, Керем Чатай нар ажиллажээ.

Товч тайлбар : Эмрэ бол усны гачигдалд орсон, улс төрийн үймээнд автсан жижиг хотод томилогдсон прокурор юм. Улмаар улс төрийн асуудалтай хутгалдаж, түүний амьдралд олон бэрхшээл үүснэ.

10.Аянга

Кармен Жакьегийн энэхүү бүтээл нь Торонтогийн олон улсын кино наадмын “Playform Prize” хөтөлбөрөөр нээлтээ хийсэн юм.

Товч агуулга : Сахил хүртэхээр зэхэж байсан 17 настай Элизабет эгч нь зуурдаар нас барсан учир гэлэнмаа нарын сургуулийн орхино. Тэрбээр эгчийнхээ нас барсны шалтгааныг тайлахаар шийднэ.

11.Ио

75 дахь Каннын кино наадмын уралдаант хэсэгт сонгогдсон энэхүү киног найруулагч, зохиолч, продюсер Ежи Сколимовский найруулжээ.

Товч агуулга : Ио нэрт илжиг амьдралдаа хүний сайн муутай учирч, зовлон жаргалыг амсаж явдаг хүлцэн амьтан. Олон бэрхшээлтэй тулгарах хэдий ч Иогийн зан ааш огтоос хувирсангүй. Тэрбээр Европыг тойрон аялахаар шийднэ.

12.Таван буг

Каннын олон улсын кино наадмын “Queer Palm” шагналд нэр дэвшсэн энэхүү киног Леа Мисиус найруулжээ.

Товч тайлбар : Ганцаардмал охин Вики авьяаслаг нэгэн. Хүссэн үнэрээ гаргаж авах чадвартай агаад мөнөөх үнэрүүдийг шилэн саванд хадгална. Авга эгч Жулиа нь гэнэт гарч ирснээр Вики өөрийн үнэрийг дахин гаргаж, өөрийн оршихуйн нууц руу хөтлөх эртний дурсамж руу шилжинэ.

13.ЦСР

Энэхүү бүтээл нь Каннын кино наадмын Алтан далдуу мод шагналд нэр дэвшсэн бөгөөд найруулагчаар нь Кристиан Мунжиу ажиллажээ.

Товч тайлбар : Матиас ажлаасаа гарч, Трансильван дахь тосгондоо эргэж ирнэ. Тэрбээр хүүгийнхээ боловсролд анхаарч учир битүүлэг айдсаас нь аврахаар шийднэ. Мөн хуучин амраг Цилла бүсгүйтэй уулзана гэхээс сэтгэл нь догдолдог. Циллагийн удирддаг жижиг үйлдвэр шинэ ажилчид хөлсөлснөөр нутгийн иргэдийг айдаст автуулна.

14.Гунигийн гурвалжин

Каннын олон улсын кино наадмын Алтан далдуу мод шагналт энэхүү бүтээлийг Рубен Эстлунд найруулжээ.

Товч агуулга : Карл болон Яя залуухан хос загварын ертөнцөд хөлөө олохыг оролдоно. Тэд оройгүй баячууд, Оросын олигарх, Британийн зэвсгийн наймаачид, Марксаас эшилж хөлчүүрэх дуртай хөлгийн ахмад тэргүүтэй үл бүтэх этгээдээр дүүрсэн хөлөг онгоцны тансаг аялалд уригдана. Хөлөг онгоц сүйрснээр амьд гарагсад эзгүй цөлд хаягддаг. Загас барихыг мэддэг цор ганц нэгэн нь цэвэрлэгч учраас зорчигчдын эрх мэдэл орвонгоороо эргэнэ.

15.Танхил хөвгүүд

Уг бүтээлийн найруулагчаар Gudmundar Arnar Gudmunson ажиллажээ.

Товч агуулга : Хар тамхинд донтсон ээж болон өөрийг нь санамсаргүй буудсан хойд эцэгтэйгээ зохицохгүй өсвөр насны охин гурван хүүтэй найзалдаг.

16.Амьд

Энэхүү бүтээлийг Cristele Alves Meira найруулжээ.

Товч агуулга : Саломе ууланд байнх гэр бүлийн тосгондоо ирнэ. Гэнэт түүний эмээ нас барав. Насанд хүрэгчид оршуулгын талаар маргалдаж байх үеэр Саломе шулам гэж үздэг байсан хүний сүнсэнд автана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button