“The Elders” байгууллага Ц.Элбэгдоржийг шинэ гишүүнээрээ элсүүлжээ

Нельсон Манделагийн үүсгэн байгуулсан “The Elders” байгууллагад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж элссэн байна. Ингэснээр төрийн тэргүүн байсан Ази тивийн удирдагчдаас тус байгууллагад нэгдсэн анхны тохиолдол ажээ.
Тус байгууллагын гишүүд Ерөнхийлөгч асан. Ц.Элбэгдоржийг хүлээн авч уулзсан байна. Түүний Азийн геополитик, хүний эрх, оршин тогтнох аюул заналхийллийн талаарх олон талт яриа хэлэлцээр нь тус байгууллагын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа ажээ.
Дэлхийн хуучин удирдагчид, Нобелийн энх тайвны шагналтнууд, хүний эрхийн төлөө тэмцэгчид гэх мэт нийт 10 гишүүнтэй байсан бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэмэгдсэнээр 11 гишүүнтэй болсон байна.
Энэ талаар Ц.Элбэгдорж “Уг байгууллагад нэгдсэн нь нэр төрийн хэрэг. Би Нельсон Манделагийн итгэл найдвар, эр зориг, тэсвэр тэвчээрийн талаарх төсөөллөөс урам зориг авч, эрүүл, аюулгүй дэлхийг бүтээхийн тулд ажиллахаа тэсэн ядан хүлээж байна” гэв.
Эх сурвалж: The Elders
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нельсон Мандела: ЭНҮҮН ШИГ ADGIIN NOVSH БАЙГААГҮЙ !! ИЧИЖ ҮХЭЭСЭЙ. ТИЙМ АУГАА ХҮНИЙ ОЙР ОЧИЖ ЯАЖ ЗҮРХЭЛЖ БАЙНАА ?!! Атийсан хар новш!!
Хог шаар